ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧИД 4 ДЭХ УДААГАА ЧУУЛЛАА

2017-05-30

     Нийслэл, дүүргийнхээ хөгжлийн төлөө санаачилга гаргаж, санал бодол, байр сууриа илэрхийлэн, тулгамдаж буй асуудлаа хамтдаа тодорхойлон шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой дүүргийн “Ажил олгогчид”-ийн чуулган 4 дэх жилдээ боллоо. 

     Чуулганд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр болон дүүргийн дэргэдэх хэлтэс албадын удирдлага хамт олон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, МАОЭХ, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл оролцов. 
     Ажил олгогчдын чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлсэн үгэндээ “Бид хамтдаа жил бүрийн чуулганаас зөвлөмж гарган дүүргийн аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлснээр тодорхой үр дүн, ахиц гарсан. Тодруулбал, ажил олгогч, үйлдвэрчин, дүүргийн ЗДТГ буюу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талын хамтын ажиллагаа сайжирсан. Мөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 2013 онд 500 гаруй байгууллага сул чөлөөтэй ажлын байрны захиалга өгдөг байсан бол 2016 оны эцэс гэхэд 2730 болж өссөн нь ажлын байрны захиалга даруй 2230-аар нэмэгджээ. Түүнээс гадна ажил олгогчид захиалсан ажлын байрандаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй иргэдийг ажилд авдаг болсон нь хөдөлмөрийн салбарт үзүүлж буй нэг итгэл юм” гэдгийг тодотголоо.

     Чуулганд оролцогч, ажил олгогчдод зориулж “Бизнесийн амжилтын үндэс” сэдвээр МУИС-н багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун, “Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, гадаад орны туршлага” сэдвээр Хөдөлмөрийн эдийн засагч доктор, профессор Д.Лхагвасүрэн нар сонирхолтой илтгэл тавьсан бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Хадхүү ажил олгогчдод чиглэсэн бодлого, хийж хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 
     Мөн олон иргэнийг ажлын байраар хангасан Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ, Улаанбаатар зочид буудлын захирал Н.Шүр, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл нарыг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Тэргүүний ажил олгогч цол тэмдгээр шагнаж, дүүргийн 13-р хорооны иргэн Б.Оюунсүрэнг “Бүтээлч иргэн”—ээр өргөмжлөв. 
     Энэ үеэр дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн гарсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%