“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн засаг даргын захирамжаар жилд 5 удаа 27 сумын нэрийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус захирамжийн дагуу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Хөдөлмөрийн амт” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ-аас санаачилан, ХХҮГ, ХХААГ, ХАҮТ, “Төв аймгийн залуус” ТББ-тай хамтран энэ сарын 25-27-ны өдрүүдэд Зуунмод сумын “Хүүхэд залуучуудын ордон”-д амжилттай зохион байгууллаа.
Мөн үзэсгэлэн худалдааны үеэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс “Хөдөлмөрийн яармаг, өдөрлөг”-ийг 2017 оны 25-26-ний өдрүүдэд зохион байгуулж, Хөдөлмөрийн амт үзэсгэлэн худалдаанд оролцож буй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг танилцуулан мэдээллээр хангаж ажиллалаа.
Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст ирүүлсэн 31 аж ахуй нэгж байгууллагын 135 ажлын байрны захилга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 6 хөтөлбөрийг иргэдэд танилцуулсан.
- Ажлын байрны захиалгатай 66 иргэн танилцаж мэдээлэл авсан,
- Ажил хайгчаар 7 иргэнийг бүртгэлээ
- 3 байгууллага 21 ажлын байрны ирүүлсэн
- Ажилгүйдлийн тэтгэмжийн бүртгэл 2 иргэнийг бүртгэн лавлагаа олголоо
- Бадрах ойл ХХК болон иргэн н. Мичидмаагийн ирүүлсэн ажлын байрны захиалганд 3 иргэнийг ажилд зуучлан орууллаа
Мөн энэхүү өдөрлөг арга хэмжээнд Баянчандмань, Заамар, Зуунмод, Эрдэнэ сумдын МСҮТөвүүд оролцож, сурагчдын бүтээлийн дээж болон сургуулийнхаа үйл ажиллагааг сурталчилан ажиллалаа.
Үзэсгэлэн худалдааны үеэр гарсан нэг онцлог зүйл нь цаашид сумдын бараа бүтээгдэхүүнийг тогтмол сурталчлах, худалдаалах зорилгоор сум бүрээс 1-2 бүтээгдэхүүн сонгон “Төв аймагт үйлдвэрлэв” бренд бүтээгдэхүүний дэлгүүрийг Зуунмод суманд нээн ажлуулахаар шийдвэрлэсэн байна.Бренд бүтээгдэхүүний дэлгүүр ирэх сард нээгдэж гадна, дотны жуулчдад аймгийнхаа бүтээгдэхүүнийг сурталчилах юм байна.