Ингэхдээ тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам талбайн хамрах хүрээ, цагийг тусгасан аж. Тодруулбал: Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргоос 6 дугаар багийн Гэгээ дэлгүүр хүртэлх зам байнгын, 5 дугаар багийн 18-ын буудлаас Өргөө багийн 4 замын уулзвар, 14 дүгээр баг Хараагийн уулзвараас Дархан номин хүртэлх уулзвар, 11 дүгээр баг ОУХТ-ийн баруун талын уулзвар, 14 дүгээр баг Хараагийн уулзвараас АЗДТГ-ын уулзвар, Анагаахын их сургуулийн уулзвар хүртэлх замуудад өглөөний 08.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл түр болон удаан хугацаагаар зогсохыг хоригложээ. Тус заагдсан цэгүүдэд тогтоосон цагт зогссон тохиолдолд ачиж тээвэрлэх үйлчилгээ хэрэгжихх юм байна. Энэхүү тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажлуулах үйл ажиллагааг Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаар гүйцэтгүүлэх юм байна.
Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийг зохицуулж, замын хөдөлгөөнд оролцуулах цаашлаад зөвшөөрөгдөөгүй газруудад зогссон тээврийн хэрэгсэл болон жолоочид хариуцлага тооцох үүднээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажлуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал асуулга авах нээлттэй хэлэлцүүлэг өнөөөр /2017.05.25/ 10:00 цагт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд явагдаж байна. Уг ажлыг эхлүүлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.