Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан хуралдлаа. Тус хуралдаанаар
- Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай
- Цэргийн дүйцүүлэх албаны хяналтын тоо батлах тухай
- Аймгийн “Уул уурхай эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
- Аймаг, сумдын төсөвт байгууллага болон ОНӨГ-уудын 2016 оны жилийн эцсийн тооллогын дүн
- Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн аудитын газраас хийсэн дүгнэлт
- Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай
- Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах, тусгай хэрэгцээ, хамгаалалтаас гарах тухай
- Аймгийн зарим сумдын хилийн цэсийг шинэчлэн тогтоолгож, аймаг, сумдын хилийн цэсийн зцраглалыг баталгаажуулах тухай
- Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого батлах тухай
- “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлах тухай
- Улсын тусгай хамгаалалтай “Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор”-т газраас Эрдэнэ сумын “Баян Туул” сууриныг гаргах саналын тухай
- Төрийн одон медальд уламжлах тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэж 6 тогтоол батлан гаргаж аймгийн ИТХ-ын V хуралдаанаар хэлэлцэх 6 асуудлуудыг Хурлын хороодод шилжүүлэхээр шийдвэрлэв.