Ширээ нурууны газар нутаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт харьяалагддаг. Харин энд амьдардаг иргэдийн 90 хувь нь Дархан-Уул аймгийн харьяат иргэд байдаг.Тухайн багийн иргэдийн тулгамдсан асуудал бол тог цахилгаан юм. Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэх ажлыг аймгийн ЗДТГ, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК өөрсдийн ажил мэргэжлийн уралдаанаараа дамжуулан тус асуудлыг шийдэхээр болж нээлтээ хийв.
Нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй удирдлагууд, Сэлэнгэ аймгийн төлөөлөл ард иргэд оролцсон юм. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 0,4 киловольтын 25 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барихын зэрэгцээ 100 хувь ухаалаг тоолуурын сүлжээнд холбох ажээ. Ширээ нуруунд 850 гаруй айл өрх байдгаас 10 хувь нь Сэлэнгэ аймгийн иргэд үлдсэн 90 хувь нь Дархан-Уул аймгийн иргэд ажээ. Ажил мэргэжлийн уралдаанд Сэлэнгэ аймгийн 3 салбар, Төв аймгийн 1 салбар Дархан-Уул аймгийн 2 салбар нийтдээ 6 салбарын 130 гаруй хүмүүс оролцох юм байна.