Төв аймагт шатрын холбооны үйл ажиллагааг суртчилах, ирээдуй хойч үе хуүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүулэх. ахмад шатарчдын туршлагаас суралцах, шатрын спортыг дэлгэрүүлэх, суралцагсад болон сонирхогчдын хүрээг тэлэх, тэдэнд дэмжлэг узүүлэх, улс аймгийн аварга шалгаруулах гэмцээнүүдэд өрсөлдөх шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах, Аймгийн өсвөрийн шигшээ баг тамирчдыг бэлтгэх, 6-р сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдыг нэгдсэн зохион байгуулалттай оролцуулахад энэ тэмцээний зорилгоор аймгийн шатрын холбооноос өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 5-р сарын 20-ны өдөр зохион байгуулж явууллаа.
Тэмцээнд нийт 90 гаруй тамирчид өрсөлдсөнөөс 8 хүртэлх насны ангилалд хөвгүүдээс Борнуур сумын Б.Мөнхтулга, охидоос “Хүмүүн цогцолбор” сургуулийн Б.Энхсувд,
9-10 насны ангилалд хөвгүүдээс Заамар сумын Б.Түвшинбилэг, охидоос Угтаалцайдам сумын Ч.Нарансувд, 11-12 насны ангилалд хөвгүүдээс Эрдэнэсант сумын Г.Сүхбат, охидоос “Хүмүүн цогцолбор” сургуулийн Ц.Болор, 13-14 насны ангилалд хөвгүүдээс Борнуур сумын Р.Өсөхбаяр, охидоос Баянчандмань сумын Б.Хүслэн,
15-16 насны ангилалд хөвгүүдээс Баянцогт сумын Г.Бат-Эрдэнэ, охидоос Борнуур сумын Р.Халиун-Эрдэнэ, 17-18 насны ангилалд хөвгүүдээс Аргалант сумын Б.Идэрмөнх, охидоос “Хүмүүн цогцолбор” сургуулийн Ш.Лхамноржмаа нар тус тус Тэргүүн байрын эзэд болсон байна.