Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, болон холбогдох газар хэлтсийн дарга нар өнөөдөр /2017.05.21/ манай аймгийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.
Аймгийн засаг дарга С.Насанбат “05 дугаар сарын 20-ны байдлаар буудай 7100 га, арвай 500 га, тосны ургамал 3600 га, төмс 225,4 га, хүнсний ногоо 268,9 га-д буюу нийт 11694,3 га-д тариалалт хийж гүйцэтгэл 72,6 хувьтай байгааг” ерөнхий сайдад мэдээлсэн “Газар өгөөж” ХХК-ийн тариалалтын явцтай газар дээр нь танилцсан юм.