Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХАҮТ хамтран 4 дэх жилдээ Спортын ордонд “Дархан-Яармаг 2017” үзэсгэлэн худалдааг зохион явуулж байна. Тус үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр /2017.05.19/ боллоо. Үзэсгэлэнд Улаанбаатар, Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан-уул аймгуудын импортын болон үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй байгууллагууд оролцож байна.
4 дэх жилдээ явагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд Дарханы брэнд бүтээгдэхүүн, Завхан аймгийн жимсний төрөл бүрийн чанамал, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн утсан загас, Төв аймгийн амьтны гаралтай бүтээгдэхүүн мөн банк санхүүгийн байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоол хүнсний чиглэлийн байгууллагууд оролцож бэлэн хувцас, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд энд тавигджээ. Өнөөдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн худалдаа 21-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдах ажээ.