ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН МУЗЕЙД МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ШАГНАЛТ, ЗУРААЧ А.ЧАДРААБАЛЫН “ТЭНГЭРИЙН ӨРХ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2017-05-18

Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байгаа. Тус өдрийг тохиолдуулан Төв аймгийн музейд АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтад зориулж бүтээсэн, Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Чадраабалын “Тэнгэрийн өрх” үзэсгэлэн дэлгэгдлээ.
Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Чадраабал “Тэнгэрийн өрх” бүтээлдээ дэлхийн таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчдийн өнө эртний түүх соёл урлагийн өвийг дүрслэн харуулахыг зорьжээ.
Тэрээр Төв аймагт төрж өссөн бөгөөд удам дамжсан зураач нэгэн. 2001 онд МУБИС-ийг Дүрслэх урлагийн багш мэргэжлээр төгссөн. 2004 онд “Цэнхэр бороо” анхны үзэсгэлэнгээ Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан бөгөөд түүнээс эх орондоо төдийгүй Олон улсын тавцанд хэд хэдэн удаа үзэсгэлэнгээ гаргасан байна.
Түүний “Тэнгэрийн өрх” бүтээл нь өнгөрсөн 12 дугаар сараас Их жанжин Д.Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт хүрээлэнд байрлагдсан бөгөөд тус бүтээлээрээ төрийн дээд “Алтан гадас” одон хүртжээ. “Тэнгэрийн өрх” үзэсгэлэн Төв аймгийн музейд бүтэн сарын турш гарах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%