ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон бусад албаны хүмүүс Говьсүмбэр аймагт ажиллалаа

2017-05-18

Монгол Улсын Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд нь хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг аймаг, сумдад олгож байгаа билээ.Манай аймагт УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг   нар нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн, холбогдох албаны хүмүүс нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын аппарат, флюрограф аппарат зэрэг тоног төхөөрөмжүүдийг олгохоор болсон байна.
Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг 2018 оны хөрөнгө оруулалт дээр тусган шийдвэрлүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан, албан хаагчдыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%