"Миний гэр-Манай байр" хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын нийтийн зориулалттай орон сууцны дунд хогийн сав байрлуулах ажил өнөөдөр /2017.05.16/ хийгдлээ. Иргэд оршин суугчдаас ирдэг хүсэлтийн дагуу хамгийн ихээр хог хуримтлагддаг цэгүүдийн судалгааг аймгийн Захиргачийн алба, Дархан сумын 10 баг, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, 14-СӨХ хамтран гаргасан байна. Энэ дагуу өнөөдөр 17 н хогийн савыг орон сууцны байруудын өмнөх талбайд байршуулжээ. Хоггүй хотын төлөө зориулалтын хогийн саванд хогоо хийж хэвшихийг Дарханчууддаа уриалж байна.