Ерөнхий боловсролын улсын сургуулиудын амрах хуваарийг БСШУСЯ-наас гаргасан байна. Нийслэл, орон нутгийн сургуулиуд тавдугаар сарын 25-наас бага ангийн сурагчдаа амрааж эхлэх юм байна. Харин ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амарна. Цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургаадугаар сарын 1-нээс зуны амралтаа эхлүүлнэ.