Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай
хуулийн ойлголт, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, энэ төрлийн
гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг өгөх,
иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зориолгоор аймгийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн прокурорын газар хамтран
Хүчирхийлэлгүй гэр бүл, Амгалан орчин дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тус
тэмцээнд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус
байгууллагууд оролцож өрсөлдсөнөөс Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн баг хамт
олон нэгдүгээр, ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн баг хамт олон
хоёрдугаар, Политехникийн коллежийн баг хамт олон гуравдугаар байруудад тус тус
шалгарлаа.
Багууд тэмцээний удирдамжийн хүрээнд өөрийн байгууллага,
багийн онцлогийг харуулсан багийн мэндчилгээ, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг сонгож, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр
гэрийн даалгавар мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар бэлтгэсэн
асуултаас сонгож хариулах, чөлөөт үзүүлбэр яг түүн шиг шоу нэвтрүүлгийг дуриан
тоглож өрсөлдлөө.