Олон улсын сувилагчийн өдрийг угтан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгт олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөж, хамт олон, үйлчлүүлэгчдийн талархал хүлээсэн тэргүүний сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг алдаршуулах, тэдний ажлын туршлагыг түгээн дэлгэрүүлэх “Сувилахуйн алдартан 2017” алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээ нь 2001 оноос эхлэн явуулж байгаа бөгөөд 2 жилд нэг удаа болдгоороо онцлогтой юм.
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд ОУ-ын Сувилагчдын өдрийг угтан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор Бүтээлч аяныг 2 сарын хугацаанд зохион байгуулан тэргүүн байрыг АНЭ-ийн уламжлал сэргээн засах эмчилгээний тасгийн сувилахуйн баг, Дэд байрыг Бүрэн сумын ЭМТ-ийн сувилахуйн баг, Гутгаар байрыг АНЭ-ийн Амбулаторийн тасгийн сувилахуйн баг, Тусгай байрыг АНЭ-ийн халдвартын тасгийн сувилахуйн баг хамт олон тус тус шагнагдлаа.