ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"Сум хөгжүүлэх сан"-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслүүдийг сонгох эцсийн шатны шалгаруулалт явагдаж байна

2017-05-10

Энэ онд Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар нийт 83 иргэн, хуулийн этгээд төсөл ирүүлсэн юм. Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл ажлын 8 хэсэгт хуваагдан ирсэн төсөл нэг бүрд баримт бичгийн бүрдүүлэлт шаардлага хангасан эсэхийг нягтлан, төсөл ирүүлсэн аж ахуй нэгж, иргэдийн ажлын байранд очиж зээлийн судалгааг хийсэн.

Харин эцсийн шатны шалгаруулалтад зээл хүсэгч биечлэн оролцож төслөө хамгаалж байна. Өмнөх жилүүдэд барилгын үйлдвэрлэл, оёдол, хүнсний ногоо тариалалт зэрэг төслүүдийг илүү дэмжиж байсан бол харин энэ жилээс иргэдийн бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан тэргүүлэх чиглэлүүдийг баталсан байгааг сайшаах иргэд олон байна. Тухайлбал алслагдсан гэр хорооллын багуудад халуун усны газар байгуулах, үсчин, гуталчин зэрэг ахуйн үйлчилгээний газар ажиллуулах гэх мэт үйл ажиллагааг тэргүүлэх чиглэлд шинээр нэмж оруулжээ. Өнөөдөр хувь иргэд төслөө хамгаалж ярилцлагад орж байгаа бол маргааш /2017.05.11/ хуулийн этгээд төслөө хамгаална.

Шалгаруулалтын төгсгөлд журамд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан төслүүдийг дэмжих юм. Энэ жил өмнөх оны зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтээр 20-30 төслийг санхүүжүүлэх бөгөөд иргэнд 8, аж ахуй нэгжид 15 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай олгоно.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%