ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сүхбаатар дүүргийн Залуучууд сагсан бөмбөгийн спортоор өрсөлдлөө

2017-05-10

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Залуучуудын холбоотой хамтран 1-ээс 20 дугаар хорооны 16-аас 40-н насны залуучуудын дунд нөхөрсөг, эрэгтэй эмэгтэй холимог сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
     Тэмцээн 2017 оны 5 дугаар сарын 7-ны өдөр дүүргийн 45, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль дээр явагдсан ба тэмцээний нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, дүүргийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Бат-Отгон нар оролцож тэмцээнийг үзэж сонирхлоо.
     Тус сагсан бөмбөгийн тэмцээнд 1-ээс 20 дугаар хорооны баг, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг /ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнхбаяр, Р.Энх-Амгалан, Ц.Бат-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, ИТХ-ын Ажлын алба/, Монголын Залуучуудын холбооны багийн нийт 200 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс
1 дүгээр байранд 17 дугаар хороо
2 дугаар байранд 12 дугаар хороо
3 дугаар байранд 6 дугаар хорооны баг тамирчид шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
     Мөн тэмцээнд оролцсон тамирчдаас шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид шалгаруулсан ба эрэгтэйчүүдээс дүүргийн сурагчдын салбар зөвлөлийн багийн тоглогч Б.Баярбат, эмэгтэйчүүдээс 19 дүгээр хорооны багийн тоглогч Х.Нармандах нар шалгарлаа.
     Тэмцээний шагналын санг дүүргийн 13 дугаар хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр ивээн тэтгэж туслалцаа үзүүлсэн юм.
     Тэмцээнд оролцсон Сүхбаатар дүүргийн нийт залуучууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%