Угтаалцайдам сумын 2017 оны хаврын тариалалтын ажлын нээлтийг Харчулуут багийн нутаг Хишлэг ХХК-ний тариалангийн талбайд хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд сумын ЗДТГ-ын ургацын штабын гишүүд, Мал эмнэлэг үржлийн тасаг Хишлэг ХХГ, тариаланчдын төлөөлөл оролцлоо. Тариалангийн талбайд силкний үр, бордооны нормыг тохируулж будааг цэнэглэн үрэлгээнд оруулсан байна.
Заамар суманд хаврын тариалалтын ажлын нээлтийг хйисэн бөгөөд тус арга хэмжээгээр аймгаас газар тариалангийн салбарт дэвшүүлсэн зорилтууд болон “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын хүрээнд өрх бүр үйлдвэрлэгч байх, өрхийн тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг сурталчлах зорилготой юм. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Магнайбаяр, сумын Засаг дарга Б.Самбуу, ЗДТГ-ын Ж.Алтангэрэл болон суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд ААН-ийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр ХАА-н мэргэжилтэн Б.Мөнх-Оргил сумын газар тариалангийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийн, ААН-ийн төлөөлөл иргэдийн саналыг бодол, тулгамдаж буй асуудлыг талаар ярилцлаа. Тус суманд нийт 12 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг, өрхийн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг 26 иргэн, 2 аж ахуй нэгж байна.