ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН
2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД
ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
1. Энэ сард ээлжит 4 хуралдаанаар
·
Замын цагдаагйн
тасгийн 2017 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан,
·
Батсүмбэр суманд
болсон Хууль хяналтын байгууллагуудын нээлттэй хаалганы өдрийн нэгдсэн арга
хэмжээнд оролцоод ирсэн Ч.Жадамбагийн тайланг сонсож, санал дүгнэлт гаргасан.
2. “Хүмүүн цогцолбор” ахлах сургуулийн 9-12 ангийн сурагчдад
“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Хүүхэд хамгаалах тухай хууль”, “Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-р яриа хийж, сурагчдын дунд эссэ, гар
зургийн уралдааныг зохион байгуулахад оролцсон.
3. Зуунмод сумаас зохион байгуулсан “Хүүхдийн эрхийг
хамгаалах тухай хууль”, “Хүүхэд хамгаалах тухай хууль”, “Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-уудыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад
сурталчилах, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон
нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион
байгуулсан “ Хуулиа дээдэлье” тэмцээний үйл ажиллагаанд оролцсон.
4. Нацагдорж багийн
засаг дарга С.Очирбаттай хамтран
тус багийн архины хамааралтай иргэдтэй уулзан хууль зүйн болон эрүүл мэндийн
талаар ярилцлага зохион байгуулан санал хүсэлтийг нь сонссон.
Аймгийн төвд БНХАУ-ын иргэд ямар шалтгаанаар зорчиж байгаа эсэхэд хяналт
тавих, Ланс багийн орчимд сэлгүүцэж байгаа талаар Хэв журмын
хамгаалалтын албаны, цагдаагийн дэд
хурандаа Лхагвасүрэнд танилцуулсан.
ТАЙЛАН БИЧСЭН:
ИЗ-ИЙН ДАРГА Д.БАТЦЭНГЭЛ
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Ч.ЖАДАМБА