ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХАНГАЙН БҮСИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2017-03-22

Архангай аймгийн волейболын холбооноос идэрчүүдийн хангайн бүсийн волейболын аймгийн аваргыг шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-21-ний өдрүүдэд аймгийн биеийн тамир спортын зааланд зохион байгууллаа. 2017 оны идэрчүүдийн хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудын 14 багийн 170 гаруй тамирчид оролцжээ.
Эрэгтэй баг тамирчдаас 1-р байрт Баянхонгор, 2-р байрт Хөвсгөл, 3-р байрт Архангай аймгийн багууд орсон бол эмэгтэй баг тамирчдаас 1-р байрт Баянхонгор, 2-р байрт Орхон аймгийн “Эрдэнэтийн од” баг, 3-р байрт Хөвсгөл аймгийн багууд орсон байна.


Аваргуудын шагналыг аймгийн Засаг дарга болоод бусад холбогдох хүмүүс гардуулж, улсын аваргын эзэд болохыг ерөөлөө.

Энэ сарын 25-наас 4-р сарын 1-ний өдрүүдэд идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт болох бөгөөд Архангай аймгаас Б.Гончигзув, Ш.Дэлгэрдалай дасгалжуулагчтай хөвгүүдийн баг тамирчид оролцоно. Мөн Хангайн бүс болон баруун, төвийн, нийслэлийн, зүүн гэсэн бүсүүдээс гарсан нийт 32 багийн баг тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%