Улсын мал эмнэлэг үржлийн газрын 2017 оны 4-13-ний өдрийн 201 , аймгийн ХХАА-н газрын даргын 184 тоотын дагуу гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан эрсдэл бүхий 11 сумын өвчлөмтгий 302,8 мян/ малыг вакцинжуулах ажлыг 4-р сарын 19-нээс эхлэн зохион байгуулж ажилласан байна.
Вакцинжуулалтын ажилд 11 сумын 39 мал эмнэлгийн нэгжийн 48 малын эмч, 47 туслах ажилчин, 43 тээврийн хэрэгсэл ажиллаж вакцинжуулалтанд 2084 өрхийн 86622 бод, 56315 бог нийт 142,9 мян/ мал хамрагдаж 47,2%-ын явцтай байна. Ирүүлсэн мэдээгээр Архуст, Алтанбулаг сумд 98,9% -тай вакцинжуулалтыг амжилттай шуурхай зохион байгуулан ажиллаж дууссан байна.