Урлагийн наадмын гала тоглолтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг, ажлын албаны дарга Д.Баатарсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ч.Сарангэрэл, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо, Зүүний хүчний холбооны тэргүүн Г.Сурмаа нар оролцов. Тус наадам гоцлол хөгжим, гоцлол дуу, гоцлол бүжиг, гадаад дуу, хоршил дуу, хамтлаг бүжиг, язгуур урлаг гэсэн 7 төрлөөр явагдсан бөгөөд шүүгчээр МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Алтантуул, МУГЖ, бүжиг дэглээч Л.Баттуул, Үндэсний урлагийн их театрын дуучин, МУГЖ Н.Амгалан, Нийслэлийн соёл урлагийн газрын дэд дарга Э.Цэнд-Аюуш, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Х.Одмаа нар ажиллаж 5 бүсээс шалгарсан төрийн албан хаагчдын гала тоглолт болж шилдгүүдээ тодрууллаа.
Гоцлол бүжгийн төрөлд Тэргүүн байрт Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн багш Г.Маргад-Эрдэнэ, Дэд байрт Баянчандмань сумын МСҮТ-ийн багш М.Чинбаатар,
Гоцлол дууны төрөлд Тэргүүн байрт Архуст сумын Засаг даргын орлогч Э.Энхтөмөр, Дэд байрт Батсүмбэр сумын цэцэрлэгийн багш А.Мария,Гоцлол хөгжмийн төрөлд Тэргүүн байрт Зуунмод сумын Баруун Зуунмод багийн их эмч Х.Надмид, Дэд байрт Баянцагаан сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч Б.Мэнддолгор,Гадаад дууны төрөлд Тэргүүн байрт Мөнгөнморьт сумын цэцэрлэгийн багш Б.Ариунаа, Дэд байрт Лүн сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Юмжирдулам, Хоршил дууны төрөлд Тэргүүн байрт Төв аймаг дахь Цагдаагийн газрын Цагдаагийн дэслэгч Э.Болдмандах, Дэд ахлагч Э.Батжаргал, Дэд байрт Алтанбулаг сумын ЗДТГ-ын жолооч Н.Пүрэвдагва, Соёлын төвийн сахиул Г.Пүрэвдорж, Хамтлаг бүжгийн төрөлд Тэргүүн байрт Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын Айсуй хамтлаг, Дэд байрт Сэргэлэн сумын Сэргэлэнгийн залуус хамтлаг,Язгуур урлагийн төрөлд Тэргүүн байрт Эрдэнэ сумын Язгуур урлагийн хамтлаг, Дэд байрт Батсүмбэр сумын Соёлын төвийн галч Н.Тулга нар тус тус шалгарлаа.
Төрийн албан хаагчдын “Урлагийн анхдугаар наадам”-ын Шилдгийн шилдгээр Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Их эмч Г.Бадамсүрэн "Уяхан замбуу тивийн наран" дуугаар гран пригийн эзэн боллоо. Мөн урлагийн наадамд хамгийн зохион байгуулалттай оролцсон нэг байгууллага, сумыг тус тус шалгаруулсан бөгөөд байгууллагаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, сумдаас Эрдэнэ сум шалгарсан юм.