МУЗГ-ын “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, мах сүүний болон атрын 3-р
аян, Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт
“Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын хүрээнд тус аймгийн
засаг даргын санаачилгаар “Архангайд үйлдвэрлэв” цагаан сар үзэсгэлэн
худалдааг анх удаагаа зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаа 2 өдөр
үргэлжилсэн бөгөөд төмс, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, гар урлал,
модон эдлэл, сур, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, үхрийн хөөврөн бүтээл
зэрэг төрлүүдээр нийтдээ 65 бизнес эрхлэгч, ААН, иргэд, малчид 10 гаруй
сумаас оролцож, нийт 37 сая 200 мянган төгрөгийн борлуулалтыг хийлээ.
Архангай аймгийн “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч” аймаг болох зорилтын эхний
ажил болж буй энэхүү үзэсгэлэнг сар шинийн өмнө хийж байгаа нь иргэдэд
сайшаагдаж байлаа. Архангайчуудын хувьд малчдын гар дээрээс хямд үнэтэй
цагаан идээгээ, бизнес эрхлэгдээс бараа бүтээгдэхүүн авч байгаа нь УБ-ыг
зорих хөдөлгөөнийг сааруулж, мөнгөө аймагтаа үлдээх нэг хэлбэр гэж үзэж
байгаа ажээ.