ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ажлын албаны 4-р сарын ажлын тайлан

2017-05-02

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС

2017 ОНЫ 4-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

                                                          АЖЛЫН ТАЙЛАН

2017.04.28.                                                                                                                        Зуунмод.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид,  Ажлын албанаас 2017 оны 4 дүгээр сард  дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5, 6-р хуралдаан хуралдаж  13 асуудал хэлэлцэн 12 тогтоол батлан гаргаж, хуралдааны 2 тэмдэглэлээр үүрэг өгөв.

- Тэргүүлэгчдийн V-р Хуралдаанаар:

1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны бүтцийг ажлын чиг үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор 3 орон тоогоор бууруулж 9 орон тоотой ажиллахаар батлав.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явц үр дүн, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хороог байгуулав.

3.Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн 1-3/972 дүгнэлтийн дагуу “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж 34 дүгээр тогтоолыг батлав.

5.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг хэлэлцээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоол, тэмдэглэлээр өгсөн үүргийг тухайн асуудлыг хариуцсан хэлтэс, газарт хүргүүлж, холбогдох ажилтанд хяналтын карт нээлгэн хариуцуулж, хугацаанд нь хэрэгжүүлгэх талаар тогтмол хяналт тавьж, төрийн албан хаагчдын хариуцлагыг улам сайжруулж, идэвх санаачлагыг нь өрнүүлэх, зохих журмын дагуу хариуцлага тооцох талаар арга хэмжээ авч ажиллах зэрэг үүргийг аймгийн Засаг даргад өгөв.

6.Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, мал сүргийн бүтцийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, мал амьтны өвчний тандалт, хяналт, үйлчилгээний технологит хугацааг баримтлан малын эрүүл мэндийг баталгаажуулах, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг ахиулан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, олон улсын стандартад нийцсэн ХАА-н бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх замаар малчдынхаа бодит орлого, амьдралын түвшинг дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай болон түүнд Хурлын Ажлын албанаас хийсэн дүгнэлтийг хэлэлцээд “Монгол мал”  үндэсний хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлж мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.

7.Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын тухай асуудлыг хэлэлцээд хаврын тариалалтын улсын зөвөлгөөн болон аймгийн “Үр тарианы үйлвэрлэл эрхлэгчдийн”, “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчийн” зөвөлгөөний шийдвэр, уг зөвлөлгөөнүүд дээр тариаланчдын гаргасан саналыг судлан хэрэгжүүлж, тариалалтын бэлтгэл ажлын эрчийг сулруулалгүй үргэлжлүүлж үр дүнд хүргэх, хаврын тариалалтад дутагдаж буй үр тарианы үрийг хангахад хүндрэл учирч болзошгүй байгаа тул Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцөөс зохих хэмжээний үр хуваарилуулан авах асуудлыг илүүтэй анхааран  хөөцөлдөж тариаланчдад дэмжлэг үзүүлэх, сумдын тариалалтын штабын ажлыг улам эрчимжүүлэн тогтмолжуулж,  тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн хаврын тариалалтын бэлтгэл, ялангуяа, техникүүдийн засварын ажлыг шуурхайлан дуусгуулах,  үрийг шинжилгээнд хамруулах, цэвэрлэж, нарлуулж соёололтыг нь идэвхижүүлэх арга хэмжэ авч стандартын шаардлага хангуулах, дутагдаж буй үрээ олж авах, шатахуун сэлбэгийн хангамжийг сайжруулах зэрэг ажлыг сайтар хангуулах, эдгээр ажлын чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжид нутгийн захиргааны байгууллагын зүгээс зохих дэмжлэг үзүүлж байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, тариаланчдын саналыг үндэслэн энэ хаврын тариалалтын талаар баримтлах бодлого, технологийн зөвлөмж, шийдлээ тодорхой болгон мөрдлөг болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн тариалалтын ажилд мэргэжил, арга зүйн зөвөлгөөгөөр хангаж ажиллах, Тариалангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр болон аймгийн “Газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг тариаланчдад өргөн сурталчилж, хэрэгжилтийг хангуулах, хаврын тариалалтанд зориулж зээл, шатахуун, үр, бордоо, техникийг зохих нөхцөлтэйгээр олгох тухай төр, засгийн шийдвэрийг тариалан эрхлэгчдэд шуурхай хүргэж, тэдгээрт хамруулах талаар дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах, Тариалангийн талбай түүний ойр орчмын бэлчээрийн оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж, санхүүжилтийн асуудлыг нөхцөл боломжид нийцүүлэн зохих журмаар шийдвэрлэж,  технологит хугацаанд нь хийж дуусгах арга хэжээ авах, Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн тариаланг хамгаалахтай холбогдсон заалтуудыг хэрэгжүүлэх,“Тариалангийн хамгаалалтыг сайжруулах тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 24 дүгээр тогтоолын дагуу тариаланг малаас хамгаалах ажлыг зохион байгуулах, хаврын тариалалтын талаар гаргасан шийдвэрүүдийнхээ хэрэгжилтийг бүрэн хангуулж, тариалалтын ажлыг технологит хугацаанд хийж дуусгах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

8.Аймгийн Залуучуудын талаар баримтлах бодлого батлах тухай асуудлыг хэлэлцээд “Залуучуудын талаар баримтлах аймгийн бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, бодлогын зорилтуудыг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил жилийн  Үндсэн чиглэлд, шаардагдах төсвийг аймаг, сумдын жил бүрийн төсөвт тусган батлуулж, хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавьж, үр дүнд шинжилгээ, үнэлгээ хийж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд жил бүр тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган “Залуучуудын талаар баримтлах аймгийн бодлого 2017-2020”-ыг батлав.

9.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцээд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн хөтөлбөр, төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулан, хөтөлбөрийн зорилтуудыг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд,  шаардагдах хөрөнгийг төсөвт тусган батлуулж, хөтөлбөрийн явцад хяналт тавьж, үр дүнд шинжилгээ үнэлгээ хийж,  жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах аймгийн хөтөлбөр, төлөвлөгөөг” батлан гаргав.

10.Алтанбулаг сумын соёлын төвийг МУ-ын гавъяат жүжигчин А.Цэрэндэндэв агсны нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэвийн нэрэмжит болгох санал нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах,  дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Гавьяат үйлстэн мэндэлсний 70 болон түүнээс дээшхи 10 жилийн давтамжтай тэгш ойг тохиолдуулан тодорхой байгууллагыг түүний нэрэмжит болгож болно” гэсэн 6.2 дахь заалтыг хангахгүй байх тул дэмжиж шийдвэрлэх боломжгүй гэж үзэн Цаашид гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх асуудлыг дээр дурдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах,  дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын шаардлагыг хангасан нөхцөлд өргөн мэдүүлж байх, Монгол Улсын Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв агсны алдрыг мөнхжүүлэх асуудлыг төрсний нь 110 жилийн ойгоор 2022 онд шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг  гаргав.

11.Аймаг, дүүргийн Засаг дарга орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулна гэсэн хуулийн заалтын дагуу тус асуудлыг хэлэлцээд “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны бүрэлдэхүүний саналыг дэмжин “Хүүхдийн хууль зүйн хороо байгуулах тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцон 41 дүгээр тогтоолыг батлав.

12. Аймгийн “Хүндэт иргэн” цол хүртээх тухай асуудлыг хэлэлцээд Монголын яруу найрагт өвөрмөц дүрслэл, гүн ухаан, сэтгэлгээний шинэчлэл хийж, тайз дэлгэцийн шилдэг бүтээл туурвин, үндэсний урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай гавъяа байгуулсныг нь үнэлж Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул зохиолч, яруу найрагч, Хөдөлмөрийн баатар, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнд Төв аймгийн “Хүндэт иргэн” цол хүртээхээр шийдвэрлэн 42 дугаар тогтоолыг батлав.

13.Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд 43 дугаар тогтоолыг батлан Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Ажлын алба, ЗДТГ-тай хамтран  “Төв аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төсөлд эрүүл  мэндийн холбогдолтой хуулиудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын өрсөлдөх орчныг бий болгох, иргэдэд чиглэгдсэн даатгалын санхүүжилтийг олон улсын стандартын дагуу хүнээ дээдэлсэн тогтолцоонд шилжүүлэх, иргэдэд үзүүлж буй эмнэлэгийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүртээмжтэй болгох, эмийн хангамж, зохистой хэрэглээ, аюулгүй байдлын талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж хөтөлбөрийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг тусгах зорилготойгоор 2017 оны 4-р сарын 4-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, хурлын Нийгмийн бодлогын хорооны дарга Б.Жаргалмаа, төлөөлөгч Д.Алтанцэцэг, Ц.Эрдэнэбаатар, Ц.Батдорж, аймгийн ЗДТГ-ын НБХ, ТЗУХ, ХЭЗХ, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зуунмод сумын ӨЭМТ, Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, 6-н багийн 60 гаруй хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдоос 11 төрлийн санал гарсныг дэд хөтөлбөрийн төсөлд тусгаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 6-р хуралдаанд хэлэлцүүлэв.

04 –р сарын 14-ны өдөр хуралдсан Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар Àøèãò ìàëòìàë ãàçðûí òîñíû ãàçðààñ  ирүүлсэн саналд  хариу өгөх тухай  асуудлыг хэлэлцээд “Дэмжих боломжгүй” гэсэн 44 дүгээр тогтоолыг батлав.

Мөн тус асуудалтай холбогдуулан сумдын ИТХ-д Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөхдөө хуулийн үндэслэлийг сайтар тодорхойлж байх, тусгай зөвшөөрөл олгох гэж буй нутагт тариалангийн, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэдэд болон малчдад өвөлжөө хаваржааны зориулалтаар уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр, малчин өрх, малын тоо, худаг уст цэг, хашаа хорооны судалгаа зэрэг холбогдох материалуудыг Хуралдаанаас гарсан шийдвэрт хавсарган ирүүлж байхыг зөвлөн 45 дугаар тогтоолыг батлав.

Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн ИТХ-ын дарга нарын нэгдсэн 8 дахь удаагийн чуулган Япон улсын Акита мужийн Акита хотод  Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэгдсэн чуулганаар дамжуулан  бүс нутгуудийн хоорондын хамтын ажиллагааг  бүхий л салбарт гүнзгийрүүлэх, бүс нутгуудийн хамтын хөгжлийг хангах зорилготойгоор  “Зүүн хойд Азийн орнуудын бүс нутаг дахь Соёл, аялал жуулчлал, эдийн засгийн солилцоог өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 17-оос 4 дүгээр сарын 19 –ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд чуулга уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат тэргүүтэй аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Жамбалсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ганбат, Н.Мөнхсайхан, Ц.Эрдэнэбаатар нар оролцлоо.

 

Тус чуулганд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат  Зүүн хойд азийн орнуудын бүс нутагт соёл, аялал жуучлал, эдийн засгийн солилцоог өргөжүүлэхэд “Төв аймгийн оролцоо” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

              Чуулга уулзалтад Монгол Улсаас Төв аймаг,  Япон улсаас Акита муж, Нийгата муж, Яамагата муж , Аомори муж , БНСУ –аас  Өмнөд Канвон муж, өмнөд Чунчеоннам муж, БНХАУ –аас Жилинь мужийн Яаньбиань дүүрэг, ОХУ-аас  Приморийн хязгаар, Владивосток хот,  Кабаравск зэрэг улсууд оролцлоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VI хуралдаан 2017 оны 04-р сарын 26-ны өдөр хуралдаж нийт 14 асуудал хэлэлцэн 12 тогтоол, хуралдааны 2 тэмдэглэлээр үүрэг өгөгдөв.

- Тэргүүлэгчдийн VI-р Хуралдаанаар:

1.Аймгийн ИТХ-ын V-р хуралдааны товыг 5-р сарын 30-ны өдрийн “Мягмар гариг” –т аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд хуралдуулж 6 асуудал хэлэлцүүлэхээр  46-р тогтоолыг батлав.

2.Аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилтийн гүйцэтгэлийн явц, үр дүн, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих аймгийн ИТХ-ын дэргэдэх хяналтын хорооны ажиллах журмын төслийг хэлэлцэн “Журам батлах тухай” тогтоолыг батлав.

3.Аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоолын хэрэгжилт тооцож, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцээд “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолыг батлав.

4.Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэх, урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцээд тус зөвлөлийн ажлын тайлан мэдээлэлийг сонсохоор түр хойшлуулав.

5.Иргэний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд 49 дүгээр тогтоолыг батлав.

6.Монгол Улсын хууль тогтоомж, аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийг сурталчлах, иргэд сонгогчидтой уулзаж санал хүсэлтийг авч шийдвэрлэж байх зорилгоор “Төлөөлөгчдийн өдөр”–тэй болох тухай  асуудлыг хэлэлцээд жил бүрийн 06, 12 дугаар сарын 2 дахь 7 хоногийн “Пүрэв” гаригт хийж байхаар “Төлөөлөгчдийн өдөр”-ийг тогтоох тухай тогтоолыг батлан гаргав.

 “Төлөөлөгчийн өдөр”-өөр хууль тогтоомж, аймгийн ИТХ-ын шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах, хурлын шийдвэрийн биелэлтийг шалгах, иргэдээс тавьсан өргөдөл, гомдол, саналыг шийдвэрлэх, санал асуулга явуулах, уулзалт, уралдаан тэмцээн зохион байгуулж ажиллахыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд даалган мөн шаардлагатай үед тухайн жилийн болон хагас жилд тохиох төлөөлөгчдийн өдөрт зориулсан удирдамж чиглэл батлуулж хүргүүлэх, мөн төлөөлөгчийн өдрөөр хийсэн ажлын тайланг тэднээр гаргуулж хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд  хэлэлцүүлж байхыг Нарийн бичгийн даргад үүрэг болгож, аймгийн ИТХ-ын “Төлөөлөгчийн өдөр”-ийг жишиг болгон сумын ИТХ-ын “Төлөөлөгчийн өдөр”-ийг тогтоож, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчидтэй хамтран тодорхой ажил зохион байгуулж үр дүнд хүргэж ажиллахыг сумын ИТХ-д зөвлөв.

7.Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Төв аймгийн дэд хөтөлбөр  батлах тухай /2017-2026/ асуудал түүнд Хурлын Нийгмийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд 51 дүгээр тогтоолыг батлан гаргаж “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Төв аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний зорилт, арга хэмжээг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил жилийн Үндсэн чиглэл, төсөвт тусган батлуулж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч,  ажлын явц, үр дүнг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгож, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх Төв аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө”-г өөрийн сумандаа хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

8. Олон хүүхэд төрүүлж өсгөж алдарт эхийн одонгоор шагнуулахаар санал уламжлах тухай  асуудлыг хэлэлцээд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан  27 сумын 346 эхчүүдийг шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлан “Эхийн алдар одон”-оор шагнуулах тухай тогтоолыг батлав.

9.Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцээд “Хөрөнгө шийдвэрлэж, хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 53-р тогтоолыг батлав.

10.Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэлэлцээд Хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх, ардын уламжлалт арга зүйд сургах болон оюун ухааныг тэтгэх дугуйлан секцын төрлийг нэмэгдүүлэн хичээллүүлж хүүхэд залуусыг олноор хамруулах ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх, хамрах хүрээ, хүртээмжийн байдал нь жилээс жилд өргөжин тэлж буй интернет орчин, ухаалаг утас, /Facebook/ -наас авч буй зарим мэдээлэл хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөлөл үзүүлэх магадлалтайг анхаарч, интернетийг зүй зохистой ашиглах, өөрийн хүмүүжил, соёл, амьдрал ахуйд хэрэгтэй мэдээллийг сонгон ашиглах чадварт сургах, хүүхдийн насны байдалд нийцүүлэн интернетийн мэдээллийг хязгаарлах зэрэг арга хэмжээг нутгийн удирдлагын, боловсролын  болон мэргэжлийн байгууллага, эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, нээлттэй орчин үүсгэх, зохион байгуулж буй арга хэмжээний хамрах хүрээ, хүртээмж, чанарыг сайжруулж  хүүхэд залуучуудын соёл, боловсролыг дээшлүүлэх, хүмүүжил төлөвшилд  чиглүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

11.Аймгийн 2017 оны 1-р улирлын гүйцэтгэл, аймгийн ИТХ-ын 2016 оны 3-р хуралдааны “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцээд батлагдсан төсвийн гүйцэтгэлийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх талаар хийж буй ажлын эрчийг сулруулалгүйгээр үргэлжлүүлж аймгийн төсвийн улирлын гүйцэтгэл, орлого, зарлагын сарын мэдээнд судалгаа дүгнэлт хийж, төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь биелүүлэх, зардлын батлагдсан хэмжээг чанд мөрдөж ажиллах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3 дугаар хуралдааны “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 03 дугаар тогтоолын 12-р заалтын хэрэгжилт, ялангуяа, татварын ногдуулалт, хураалтын үйл ажиллагаанд тавих давхар хяналтын тогтолцоо бүрдүүлж ажиллах тухай 12.4, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааны орлогын албан татварын ногдуулалт, хураалтад тавих хяналтыг сайжруулж ажиллах тухай 12.6, тухайн сумын нутаг дэвсгэрт газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон ус ашиглагчдын тооллого явуулж, газрын болон ус ашигласны төлбөр бүрэн төлөгдөж байгаа эсэхэд дүгнэлт өгч, ногдуулалтыг үндэслэлтэй хийж татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах тухай 12.7, иргэн, аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулсан газрын дуудлага худалдааны анхны үнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцон төсөвт төвлөрүүлж байх тухай 12.10 дахь заалтыг хэрэгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, Аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн судалгаа, аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын төлөвлөгөө, олборлож байгаа ашигт малтмалын болон нөөц ашигласны төлбөрийн хэмжээ зэрэг холбогдох судалгааны материалыг зохих байгууллагаас авч үйл ажиллагаандаа хэрэглэх, Төр, засгийн төв байгууллагуудаас гаргасан шийдвэр, зөвлөмжүүдийн хүрээнд төсвийн хэмнэлтийн горимоор ажиллах, төсвийн орлого нэмэгдүүлэх, орон тоо цомхотгох, үргүй зардал гаргахгүй байх зэргээр зардал хэмнэх, төсвийн сахилгыг чанд сахих талаар нутгийн удирдлагын байгууллагаас гаргасан шийдвэр, хэрэгжилтийн байдал, гарч байгаа үр дүнг өмнөх онуудтай харьцуулж дүгнэн нийтэд мэдээлж сурталчлах, Засгийн газар бусад удирдах байгууллагад тайлагнаж ажиллах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг аймгийн болон сонгогдсон сумынх нь төсвийн гүйцэтгэл /орлого, зарлагын байдал/-ийн холбогдолтой мэдээ мэдээллээр сайтар хангаж, төсвийн гүйцэтгэлийг хангах талаар тэдний хүч, туслалцааг авч хамтран ажиллахыг аймгийн Засаг даргад хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгч, өөрийн сумын төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрлөөр нь биелүүлэх, тогтоосон зарлагын хэмжээг чанд мөрдөж ажиллах, хэмнэх талаар хийж буй ажил, үр дүнгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

12.Аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлого батлах тухай асуудлыг хэлэлцээд “Аймгийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”-ын зорилт, үйл ажиллагааг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил жилийн Үндсэн чиглэл, төсөвт тусган батлуулж хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч, үр дүнг жил бүрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  хуралдаанд тайлагнаж ажиллах, Бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Бодлогын баримт бичигт тусгагдсан зарим зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр,  харилцаат мужуудтай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд хамруулан хэрэгжүүлэх боломжийг судлаж шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгон “Бодлого батлах тухай” 54-р тогтоолыг батлав. “Аймгийн Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлыг  өөрийн сумандаа зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

   

13.“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр дахь үе шатны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг батлав. “Ус үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /2017-2012 он/”-ний зорилт, арга хэмжээг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил жилийн Үндсэн чиглэл, төсөвт тусган батлуулж,  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулахаар орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгө, байгаль орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч, биелэлтийн байдлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж  ажиллахыг аймгийн Засаг даргад даалгав.

14.Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай асуудлыг хэлэлцээд “Дэмжих боломжгүй” гэж үзэн тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэн 56 дугаар тогтоолыг батлав.

Монголын Нутгийн удирдлагын холбоотой хамтран сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг мэргэшүүлэх 2 өдрийн сургалтыг нутгийн өөрөө удирдах ёсны тухай, нутгийн удирдлагын эрх зүйн орчин, ИТХ-ын бүрэн эрх, хэм хэмжээ, хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод зохион байгуулалт, захиргааны ерөнхий хууль, Байгаль орчин, авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд болон нутгийн захиргааны байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах арга барил, ур чадвар, манлайллын сэдвийн хүрээнд 04 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад аймгийн 27 сумаас 25 сумын ИТХ-ын дарга нар оролцлоо. Энэ сард аймгийн ИТХ-ын даргад Ажлын албанд хандсан 35 албан бичиг ирснийг бүртгэн авч Хурлын дарга болон нарийн бичгийн даргад танилцуулан хариу өгөх шаардлагатай 5 бичигнээс 4 албан хариуг өгч ажилласан 1 албан бичгийн хариу хугацаа болоогүй байна.

Аймгийн ИТХ-ын даргад хандан Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлөх болон уг бүрэлдэхүүнд орж ажиллах тухай 2 иргэнээс  өргөдөл ирснийг хуулийн хугацаанд багтаан тухайн иргэнд хариуг өгч ажилласан байна.

Орон сууц хувьчлах асуудалтай холбоотой  Зуунмод сумын 2, Баянчандмань сумын 1 иргэнээс ирүүлсэн өргөдөлийг хуулийн хугацаанд багтаан хариуг өгч Зуунмод сумын 2 иргэний өргөдлийг аймгийн Засаг даргад шилжүүлэв. 

Аймгийн ИТХ-ын дарга, Хурлын Ажлын албанаас Ерөнхийлөгчийн тамгын газар, салбарын яамдуудад болон холбогдох албан байгууллагад 38 бичгийг гарган хүргүүлж ажиллалаа.

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 100 дугаар тогтоолоор 7 хоног бүрийн Лхагва гарагийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр” болгон зарлаж 27 суманд нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Аймгийн төвд болсон арга хэмжээнд аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын харьяа агентлаг, бодлогын хэлтсийн ажилчид албан хаагчид, иргэд өглөөний 6 цагт Мөнх-Алдарын талбайд  бие халаах дасгал хийж, тогтоосон чиглэлийн дагуу нарны алхалт хийж оролцогч байгууллагуудаас “Эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх аргачлал” өртөөчилсөн мэдээлэл, сурталчилгаа хийв. Тухайлбал “Өөрт зориулсан 30 минут урт наслалтын үндэс” уриатай идэвхтэй хөдөлгөөн нийтийн биеийн тамирын өртөө, “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолтын өртөө, “Эрүүл цэвэр орчин халдварт өвчнөөс сэргийлнэ” уриатай эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах өртөө, “Амьдралын зөв алхам энгийн зүйлээс эхэлнэ” уриатай эрүүл мэндийг дэмжих зэрэг өртөөнүүдээр дамжуулан хүмүүст мэдээлэл хүргэхээс гадна аймгийн нутаг дэвсгэрт 7 хоног бүрийн тус өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон.

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын хийсэн ажлын тайланг сар бүр авч байгаатай холбогдуулан Зуунмод, Өндөрширээт, Баян сумдын ИТХ-д 1-р улирлын ажлын тайлангаа ирүүлж ажилласан байна.

Энэ сарын ажлын тайлан мэдээг Лүн, Эрдэнэ сумын ИТХ-ууд ирүүлсэн байна. Үүнд:-

Төв аймгийн Лүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 1 удаа хуралдаж 4  асуудал хэлэлцэж, 7 заалт бүхий 2  тогтоол  гарган ажилласан байна. Лүн сумын ИТХ- 2017 оны 04 сарын 17-ны өдөр Төрийн албан хаагчийн өдрийг зохион байгуулж тус өдрөөр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэг сарын аяны нээлтийг хийсэн байна. Аяны хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа” жагсаалд төрийн албан хаагчид ЕБС-ийн сурагчид, иргэд нийлсэн 67 хүн оролцсноос гадна Нийгмийн эрүүл мэндийн өдрийг Лүн сумын иргэдийн дунд зохион байгуулж иргэдийн жин, сахарыг үзэж зөвлөгөө өгч ажилалсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан  сумын Хурлын дарга С.Ганбаатар сургалт зохион байгуулж сургалтанд нийт 65 төрийн албан хаагч, иргэд хамрагдсан байна.

            Лүн сумын ИТХ-ын 2017-04-21-ны өдрийн хурлаар согтууруулах ундаа худалдан борлуулдаг ААН, зоогийн газар, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулан удирдамжийг батлан дүгнэлтийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 05 сарын 20-ны хуралд оруулахаар үүрэг даалгавар өгсөн байна. Мөн сумын Засаг даргад албан тоотоор золбин нохой устгах, гэрийн тэжээвэр амьтан гахайг пайзтай болгох талаар тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан байна.

            2017 оны 04 сарын 18 –нд ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Байгалмаа “Нийтийн албан тушаалтан танд хуулиар юуг зөвшөөрч, юуг хориглох вэ?” сургалтын зохион байгуулж төрийн албан хаагчдаар бодлого бодуулж, харилцан ярилцлага, мэлтгэлцээн зохион байгуулж сургалтанд нийт 24 төрийн албан хаагчид хамрагдсан байна.

            Улаан загалмайн анхан шатны хороонд Төв аймгийн УЗДШХ-оос 30 иргэнд мөнгөн тусламж үзүүлж, тусламжинд хамрагдсан иргэдийн мөнгөн тусламж, батламжийг гардуулан өгсөн байна. Сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд тойрогтоо ажилласан тухай бүртгэлийн дэвтэр гарын авлага материалаар хангаж ажиллажээ.

Лүн сумын ИТХ-аас БИНХ-ын дарга нарт мэргэжил арга зүйн зөвлөмжийг 3 удаа өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

            Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит зургаадугаар хуралдаан 85 хувийн ирцтэй хуралдаж, хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг батлан гаргасан байна. 

 

 

 

           

 

 

           

            Шинээр сонгогдсон БИНХ-ын дарга нарт хуралдаан удирдах, хуралдааны бичиг баримтын боловсруулалт, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хэрхэн боловсруулах зэргээр  мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөн сургалт зохион байгуулж багийн ИНХ-ын даргын ажлын дэвтрийг хүлээлгэн өгч ажилласан байна.

            Сумын ГХУСАЗЗ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье” тэмцээнээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор “Гэр бүл, хүүхэд бидний ирээдүй” сэдэвт  тэмцээнийг ЕББДС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион явуулсан байна.

 

 

 

 

 

Сумын ИТХ-аас бүрэн эрхийн эхний жилд Хурлын төлөөлөгчдийг сонгогдсон тойрогт нь иргэдтэй уулзуулж санал хүсэлтийг нь хүлээн авах зорилгоор “Иргэдээ сонсъё” өдөрлөгийг багийн хурлуудтай хамт зохион байгуулж сумаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийн талаар 20 иргэнээс 10 чиглэлээр 18 асуулга бүхий сэтгэл ханамжийн судалгааг авч дүнг нэгтгэн сумын ИТХ-ын ээлжит 5-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр болсон байна.

Эрчим хүчний яамнаас энэ сарын 27-ны өдөр Дархан хотод эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг зохион байгуулан бөгөөд тус хуралд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн оролцлоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тавдугаар хуралдааны тов тогтсонтой холбогдуулан хуралдааны бэлтгэл ажлыг ханган  ажиллаж байна.

 

                                                                   МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:

АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН                 Д.ОЮУНСАЙХАН

ХЯНАСАН:

                                  НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

                    ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  Э.ДОРЖСҮРЭН                          

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%