Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Төв аймгийн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төв аймгийн залуус” ТББ хамтран
“Мэргэжил сонголт-Бидний ирээдүй” 7 хоногийн аян 5 дугаар сарын 1-7-ны хооронд
зохион байгуулагдаж байна тус аяны хүрээнд аймгийн ЕБС-ын ахлах ангийн
сурагчдад Төв аймгийн нутгийн удирдлагуудаас аймгийн цаашдын хөгжил, хэтийн
зорилтод туссан шаардлагатай байгаа мэргэжлийн, боловсон хүчний талаар мэдээлэл
өгөх, цахим мэдээллийн сувгийг ашиглан орон нутгийн ЕБС-ын ахлах ангийн
сурагчдад зөвлөгөө өгөх, сурагчдаас өөрсдийгөө танин мэдэхэд туслах сорилтуудыг
авах, хувь хүний хөгжлийн чиглэлээр мэргэжлийн сургалтын байгууллагаас лекц
уншуулах юм. Тус аянд Төв аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах
ангийн бүх сурагчид хамрагдана. 2017.05.01 өдөр тус арга хэмжээнийн нээлтэнд
төв аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 260 сурагч хамрагдсан бөгөөд Нээлтэд аймгийн ЗДТГ-ын НБХ-ын дарга Д.Мөнхцэцэг "Төв
аймгийн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал ойрын 10 жилийн төлөв", Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Дугар "Гадаадын их дээд сургуульд суралцах
боломж ба дотоодын тэтгэлэгт хөтөлбөр", Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл
"Мэргэжил сонгоход тань өгөх зөвлөж" сэдвүүдээр мэдээлэл хийлээ.
Нээлтийн үйл ажиллагааг Facebook болон Twitter-р 27 сумын Ерөнхий
боловсролын сургуулиуд ШУУД үзсэн байна.