Тус зөвлөгөөнд сумын Засаг дарга Ц.Энхжаргал, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ариунболд, МЭҮТ-ийн дарга Ч.Ганчимэг, МЭҮТ-ийн мэргэжилтэн Г.Цоггэрэл, ХХААЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн н.Ариунболд, Аймгийн агрономичдийн холбооны тэргүүн Н.Баярхүү, ХХААГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Алимантуяа, аймгийн УЦУОШГ-ын цаг уурч н.Оюунцэцэг, ХААИС-ийн багш, доктор н.Сайханцэцэг, докторант н.Ариунцэцэг болон сумын тариаланч Ж.Амарсанаа, Ш.Батмөнх, Б.Базаррагчаа нар Хаврын тариалалтын техник дундын үйлчилгээ, Таримал ургамал хамгаалах журам, малчны үүрэг, тариаланчийн үүрэг, Газар тариалангийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, тэднийг чадавхижуулах талаар зөвлөгөө мэдээлэл, бизнесийн шинэ санаа, орлогыг нэмэгдүүлэх арга зам, ХАА-н бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг, эрүүл ахуйн талаар мэдээлэл, Хүнсний болон хүлэмжийн ногооны технологийн талаар мэдээлэл, Тариалалтын технологи, үйлчилгээний жишиг тарифын талаарх мэдээлэл, Аймгийн газар тариалангийн бодлого, 2017 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2017 оны цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл, Бордооны танилцуулга, хэрэглэх заавар, Тариалан эрхлэгчид иргэний орлогын татвар, ААН-үүд салбараар бүртгүүлэх тухай зэрэг олон чухал асуудлаар зөвлөгөө мэдээлэл хийж 140 гаруй иргэд оролцжээ.