2016-2017 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 40 гаруй мянган сурагч төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй байна гэсэн дүн гарчээ.
Энэхүү шаардлагыг үндэслэн Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төв аймгийн залуус” ТББ хамтран “Мэргэжил сонголт-Бидний ирээдүй” 7 хоногийн аяныг 5 дугаар сарын 1-7-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Тус аяны хүрээнд Төв аймгийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдад Төв аймгийн нутгийн удирдлагуудаас аймгийн цаашдын хөгжил, хэтийн зорилтод туссан шаардлагатай байгаа мэргэжлийн, боловсон хүчний талаар мэдээлэл өгөх, цахим мэдээллийн сувгийг ашиглан орон нутгийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдад зөвлөгөө өгөх, сурагчдаас өөрсдийгөө танин мэдэхэд туслах сорилтуудыг авах, хувь хүний хөгжлийн чиглэлээр мэргэжлийн сургалтын байгууллагаас лекц уншуулах юм. Тус аянд Төв аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн бүх сурагчид хамрагдана.
► Зорилго: Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар цэгцтэй, зөв мэдээлэл өгч, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулж ирээдүй хойч үеийн хүүхэд залуучуудыг эх орондоо хэрэгтэй, чанартай боловсон хүчин болгон төлөвшүүлэхэд оршино.
► Зохион байгуулагч, ивээн тэтгэгч
– Төв аймгийн Засаг даргын Тамгын газар,
– Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,
– Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын ажлын алба,
– “Төв аймгийн залуус” ТББ,
►Ерөнхий ивээн тэтгэгч:
– Төрийн банк Төв аймаг салбар
Ивээн тэтгэгч:
– Жи-мобайл Төв аймаг салбар
► Гурав. Хугацаа, зохион байгуулагдах газар:
– Хугацаа: 2017.05.01-2017.05.07-ны хооронд,
– Хаана: Төв аймгийн Хүүхэд залуучуудын “Солонго” ордон, Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд дээр,
► Дөрөв. Хамрах хүрээ
– Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид,