“Тамирын жавар” өвлийн баярыг 1 сарын 21-ний өдөр зохион байгуулж,
энд аж ахуй нэгж, байгууллага гээд 1500 гаруй иргэд оролцсон байна.
“Тамирын жавар” өвлийн арга хэмжээний үеэр кирлингийн аймгийн аварга
шалгаруулах анхдугаар тэмцээн, мөсний олс таталт, сонирхогчдын дундах
мөсний шагайн тэмцээн, буухиа тэмцээн, үндэсний хувцастай шилдэг
эрэгтэй, эмэгтэй шалгаруулах, Засаг даргын нэрэмжит “Мөсний шагайн
аварга шалгаруулах тэмцээн”, Булган
ууланд зул өргөх, Төгс баясгалант буян дэлгэрүүлэгч хийдэд ном хурах
зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Буман зул өргөх ёслолын үеэр
БОАЖГ, Төгс Баясгалант Буян Дэлгэрүүлэх хийд 2500-аад төмсөн зул хийж
иргэдэд тараасан байна.
"Ирэх жилийн өвлийн баяраар илүү олон
сонирхолтой зүйлүүдийг бэлтгэх чиглэлээр шинэ санаа авлаа" гэдгийг
зохион байгуулагчид хэлж байлаа.
Булган ууланд зул өргөдөг ёслолыг аялал жуулчлалын арга хэмжээ болгон тогтмолжуулах, мөсний шагайн харваатай нэгтгэн өвлийн аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүнийг бий болгоход гол зорилготой “Тамирын жавар” өвлийн баярыг БОАЖГ, аймгийн ЗДТГ бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа.