Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Стандарт, хэмжил зүйн газрын загварын туршилт хариуцсан мэргэжилтэн Ж.Сайран , Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн массын хэмжүүрийн улсын шалгагч О.Мягмаржав нар хамтран ажиллан Монгол Улсын Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Стандарт, хэмжил зүйн газрын газрын даргын 2009 оны 335 дугаар тушаалаар баталсан “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”-ын дагуу OP-960+ маркын 26 ширхэг жинг загварын туршилтанд хамруулан холбогдох стандартын дагуу шалгалт баталгаажуулалтад хамрууллаа.