ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан сумын хэмжээнд цэрэг татлага, хур хогийг цэвэрлэх зэрэг цаг үеийн ажлууд ирэх өдрүүдэд явагдана

2017-04-26

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд 2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын ажил хуваарийн дагуу Дархан суманд зохион байгуулагдах учир харьяа багийнхаа цэргийн насны залуусыг цэрэг татлагад хамруулах ажилд идэвхтэй оролцуулахыг Дархан сумын удирдлагууд багийн албан хаагчдад үүрэг болгов.

Мөн 5 дугаар сарын 1-5 ны өдрүүдэд нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүргийг ч өглөө. Хур хогийг цэвэрлэх уг ажилд 130 хүн ажиллах аж. Түүнчлэн цаг агаар дулаарч байгаатай холбоотой хонины цэцэг гэх мэт малын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх тарилгыг малтай багууд, мал үржлийн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах шаардлагатайг хэлэв. Мөн Дархан сумын ОНХС-нд энэ жил 68 сая төгрөг тусгагдсан. Тусгагдсан төсвөөр 21 дүгээр цэцэрлэгийн засварын ажил, "Бид олимпын эзэд-2" төсөл гэх мэт 2,3 ажил л хийгдэхээр тендер нь зарлагдсан байгаа.

Иймээс эдийн засаг хямралтай, орон нутгийн төсөв хөрөнгөөр хийгдэх ажлууд бага байгаа учир аймагт зарлагдсан дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдэд багуудыг хамрагдаж бага ч болов хөрөнгө санхүүгийн дэмжлэг олж иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажилд нэмэр болгоод явах боломжийг ашиглах нь зүйтэйг Дархан сумын удирдлагууд хэлэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%