ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГХУС аян зохион байгуулж байна

2017-04-25

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлөөс сум, байгууллагуудын дунд “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аяныг 2017 оны 4-р сарын 24-ны өдрөөс эхлэн, 2017 оны 12-р сарын 15 хүртэлх хугацаанд зарлаж байна. Тус аяны зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, танхайрал, хулгай болон зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах юм. “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” уриалга бүхий аяны цом , дэвтрийг суманд 14 хоног, байгууллагад 7 хоног аялуулна. Тухайн цом дэвтрийг хүлээн авсан сум, байгууллагууд аяны зорилгын хүрээнд тодорхой үр дүнтэй ажлыг иргэдийн хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах юм. “Гэмт хэрэг зөрчилгүй-Аюулгүй амар тайван орчин” аяны цом , дэвтрийг хуваарийн дагуу өнөөдөр Сайнцагаан сум, аймгийн ЗДТГ-аас эхлэн аялуулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%