ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН СУМЫН 8 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2017-04-24

 Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Даваасамбуу,  Б.Бадамханд, Д.Туяа,  Н.Болор-Эрдэнэ, багийн ИНХ-ын дарга Ц.Лхагвасүрэн,  Ц.Мөнхбаатар нар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр  8 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа танилцлаа.

Дархан сумын 8 дугаар цэцэрлэг нь 2015 оны 9 сард ашиглалтанд орж,  150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч  өнөөдөр 200 хүүхдэд сургуулийн өмнөх бололвсролыг олгон,  6 бүлэг 25 багштайгаар  үйл ажиллагаа явуулж байна. Эцэг эхчүүдийнхээ хүчээр цэцэрлэгийн хашаа барьж, камержуулах  ажлуудыг хийсэн байна.

Төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нар 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй санал солилцож байхад
-    Цэцэрлэгийн гадна хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах, анги доторх хүүхдийн тоглоомын хүрэлцээг нэмэгдүүлэх
-    Төв замаас цэцэрлэг рүү салсан замыг сайжруулах,  тэмдэг, тэмдэглэгээтэй болгох
-    Хүүхдийн чийгжүүлэлтийн танхимтай болох
-    Төвлөрсөн дулаанд холбох зэрэг асуудлуудыг тавьж байна.

Цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагаатай танилцсаны дараа тулгамдаж буй асуудлуудын талаар тавьсан саналуудыг нэгтгэн, аймаг, сумын Засаг дарга, БСУГ-т хүргүүлэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%