Аймгийн Сонгуулийн хороо анхны хурлаа хийсэн бөгөөд тус хурлаар Сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцсэн байна.
Мөн сонгуулийн хуулийн цагалбарт заасан цаг хугацааны ажил болох сумдын Сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцээд сумдын Сонгуулийн хороог 5, 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд аймгийн төв Зуунмод сумын Сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс аймгийн Сонгуулийн Хорооны нарийн бичгийн дарга нь аймгийн ЗДТГ-т байрлах аймгийн Сонгуулийн хорооны штабд байрлан ажиллах юм байна.