ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “МАТЕМАТИК СТАНДАРТ” ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-04-24

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016.09.29-ний өдрийн хоёрдугаар хуралдаанаар Өмнөговь аймгийг хөгжүүлэх 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр “Багш хөгжил”, “Зөгийн үүр” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж төрийн албан хаагч, багш нарыг 100 хувийн дэмжлэгтэйгээр гадаадад сургаж туршлага судлуулж байгаа бол энэ удаад “Оюуны хурд” дэд хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албанаас 2017 онд хийх ажлын төлөлөгөөний хүрээнд аймгийн 15 суманд МАТЕМАТИК СТАНДАРТ олимпиадыг 2017.04.22-ны өдөр зохион байгууллаа.

Математикт дуртай хүүхэд багачуудын чансааг тодорхойлох, идэвхижүүлэх, тэднийг урамшуулан дэмжих зорилго бүхий уг олимпиадад 2-12-р ангийн сурагчид, бага ангийн багш, математикийн багш нар оролцлоо.

Олимпиадыг шударга, ил тод болгох үүднээс төрийн албан хаагчид, эцэг эхчүүдийн төлөөллийг хянагчаар ажиллууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%