ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн хэмжээнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна

Өнөөдөр /2017.04.20/ болсон Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2016 онд зохион байгуулсан ажлын талаар аймгийн Цагдаагийн газрын НХЖМТасгийн дарга Б.Баттулга мэдээлэл хийв.

Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийг тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт 675 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 258 нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Хулгайн болон бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, танхайрсан зэрэг хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг сум, багаар нь авч үзвэл Шарын гол суманд 43 хэрэг бүртгэгдсэн бол Дархан сумын 5,8 дугаар багуудад тус бүр 19 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад сум, багуудад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн үзүүлэлтээс өндөр байгаа юм

Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсэдийг нийгмийн байдлаар нь авч үзвэл ажилгүйчүүд ихэнх хувийг эзэлж байгаа бол насны хувьд 18-30 насныхан энэ төрлийн гэмт хэргийг илүү их үйлджээ. Харин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар аймгийн хэмжээнд 225 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65 гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн аж. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн хэрэг Дархан сумын 5,6,11,14,15,16, Өргөө багуудад 20-67 хувиар буурч, 1-4, 7-10, 12,13, Малчин багуудад 20-100 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн ЦГ-аас өсвөр насны сурагчдын мансууруулах бодис, эм бэлдмэл, архи, тамхины хэрэглээг тандах зорилгоор бүх сумдын 10-12 дугаар ангийн 3000 орчим сурагчдын дунд уулзалт ярилцлагыг зохион байгуулж судалгаа авчээ.

Мөн орон нутгийн ТВ12 телевизтэй хамтран “Шөнийн сурвалжлага"-ыг хийж, “Архидан согтуурахтай тэмцэхэд аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоо" хэлэлцүүлгийг ч ГХУСАЗЗ, Иргэний танхим, ХБХ-тэй хамтран зохион байгуулсан зэрэг олон ажлуудыг хийсэн гэдэг мэдээллийг өгөв. Цаашид бүх шатны Засаг дарга нараас тухайн сум багийн нутаг дэвсгэрт согтуугаар үйлдэгдэх хэргийн нөхцөл байдалд судалгаа хийх, иргэдийн дунд архидан согтуурахын хор уршиг, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажил, арга хэмжээнд иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг өрнүүлэх, ХХҮГ-тай хамтран ажилгүй тэр дундаа архины хамааралтай иргэдийг согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзуулах чиглэлийн сургалт, эмчилгээнд хамруулан хөдөлмөр эрхлэх асуудалд холбон зуучлах ажлыг эрчимтэй тасралтгүй зохион байгуулах гэх мэт чухал, бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэх саналтай байна гэсэн юм.

Хурлын төгсгөлд мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар Дархан сумын 4,5 дугаар багийн Засаг дарга нар мэдээлэл хийлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%