ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН БҮС НУТГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЧУУЛГАН ЯПОН УЛСЫН АКИТА МУЖИД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-04-19

Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн ИТХ-ын дарга нарын нэгдсэн 8 дахь удаагийн чуулган Япон улсын Акита мужийн Акита хотод  2017 оны 4 дүгээр сарын 17-оос 4 дүгээр сарын 19 –ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус нэгдсэн чуулга уулзалтад Монгол Улсаас Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат тэргүүтэй аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Жамбалсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ганбат, Н.Мөнхсайхан, Ц.Эрдэнэбаатар нар оролцож байна.

Тус чуулганд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат  Зүүн хойд азийн орнуудын бүс нутагт соёл, аялал жуучлал, эдийн засгийн солилцоог өргөжүүлэхэд “Төв аймгийн оролцоо” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

               Энэ чуулга уулзалт нь Зүүн хойд Азийн бүс нутгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэгдсэн чуулганаар дамжуулан  бүс нутгуудийн хоорондын хамтын ажиллагааг  бүхий л салбарт гүнзгийрүүлэх, бүс нутгуудийн хамтын хөгжлийг хангах зорилготойгоор  “Зүүн хойд Азийн орнуудын бүс нутаг дахь Соёл, аялал жуулчлал, эдийн засгийн солилцоог өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЗХА-ийн орон бүс нутгуудийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нарын 8 дахь удаагийн нэгдсэн чуулганд:- Монгол Улсаас Төв аймаг,  Япон улсаас Акита муж, Нийгата муж, Яамагата муж , Аомори муж , БНСУ –аас  Өмнөд Канвон муж, өмнөд Чунчеоннам муж, БНХАУ –аас Жилинь мужийн Яаньбиань дүүрэг, ОХУ-аас  Приморийн хязгаар , Владивосток хот,  Кабаравск зэрэг улсууд оролцож байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%