Өмнөговь аймаг нь 2016 оны жилийн эцэст 2,3 сая
тоо толгой мал тоолуулсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 258,2 мянган тоо
толгойгоор таван төрлөөрөө өссөн байна. Малын тоо толгой тогтмол өсөж байгаа
боловч мал сүргийн ашиг шимийн үзүүлэлт буурч малын өвчлөл зүй бус хорогдол
нэмэгдсээр байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд малыг эрүүлжүүлэх бодлогыг
баримтлан ажиллаж байгаа ба Өмнөговь аймгийн сумдаас анх удаа Ханбогд суманд
“МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУМ ДУНДЫН НЭГДСЭН ТӨВ”-ийг барих ажлыг эхлүүллээ.
Малын гаралтай
түүхий эд бүтээгдэхүүнд ариун цэврийн чанарын үнэлгээ хийх чадамж бүхий 2
давхар байгууламж нь 4-5 автомашины граж, малын саравч, хатуу хучилттай зам
талбай, 4 айлын орон сууцны барилгатай эргэн тойрон тусгаарлагдсан төв болох
юм. Оюу толгой ХХК-ны Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 1,1 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар “Билэгт багана” ХХК барьж 2017 оны 3-р улиралд ашиглалтанд
оруулна.
Хяналтын лаборатори бүхий мал эмнэлэг үржлийн
үйлчилгээний төвийг барьж байгуулах нь мал аж ахуйн салбарын урт хугацааны
тогтвортой хөгжлийн үндсэн суурийг бүрдүүлэх бөгөөд малын гаралтай
бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд томоохон дэмжлэг болох юм.