“ГЭР БҮЛ, ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ”
2017.04.12 Улаанхудаг
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчилах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, идэвх, санаачилгыг нэмэгдүүлэхэд зорилгоор “Гэр бүл, хүүхэд бидний ирээдүй” сэдэвт “Хуулиа дээдэлье” тэмцээнийг ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулав.
Тус тэмцээнд 9а ангийн “Шонхорууд”, 11а ангийн “Хуулийн микрофон”, 10а ангийн “Сүлд”, 9б ангийн “Ирээдүй”, 12-р ангийн хамтарсан “Цагаан шонхор”, 11б ангийн “Хууль сахиулагчид” гэсэн нийт 6 баг оролцов.
Ø 1-р байрыг 12-р ангиудын хамтарсан “Цагаан шонхор” баг эзэлж, Дурсамж, мөнгөн шагнал /50.000 төг/, бүсийн сумдын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах “Хуулиа дээдэлье” тэмцээнд оролцох эрхээр шагнагдав.
Ø 2-р байрыг 11б ангийн “Хууль сахиулагчид” баг эзэлж, Дурсамж, мөнгөн шагнал /30.000 төг/
Ø 3-р байрыг 11а ангийн “Хуулийн микрофон” баг эзэлж, Дурсамж, мөнгөн шагнал /20.000 төг/-аар шагнагдав.
Тэмцээний үеэр ЗДТГ-ын Хууль эрх зүйн ажилтан Л.Атарбаяр, НБ-ын ажилтан Б.Батсүх нар тус бүр 10 минутын сургалтыг ахлах ангийн нийт 92 сурагчдад зохион байгуулав.
ГХУСАЗЗ, Хүний эрхийн салбар хороо
Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл