ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Мэдээ


нийт 1897

ХУРЛЫН НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО СУРАГЧДЫН СУРЧ БОЛОВСРОХ, АМЬДРАХ ОРЧИНТОЙ ТАНИЛЦЛАА

2025-09-16 36
Хурлын нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний тухай” 02-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн эрхийг гэр бүл, нийгэм, бүх шатны сургалтын байгууллагын хүрээнд хамгаалах, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих, хамгаалагдах нөхцөл боломжоор хангах зорилгоор удирдамж боловсруулан Зуунмод ЕБС-ийн 1, 3, 4-р сургууль, дотуур байрнуудын орчин, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Тус ажлаар Зуунмод сумын 2-р сургуулийн дотуур байрын барилга 1987 онд ашиглалтад орж 2016 онд их засвар орсон, 2023 онд 14,2 сая төгрөгийн дээврийн засвар хийгдсэн боловч дээврээс ус нэвчих, барилгын насжилт өндөр, дулаан алдагдал ихтэй, цахилгаан, сантехникийн систем хуучирсан, ариун цэврийн болон угаалгын өрөө стандартын шаардлага хангахгүй, хөгц, чийг маш ихтэй, хүүхэд амьдрах боломжгүй байдалд хүрээд байна. Тус дотуур байр нь 80 хүүхдийн хүчин чадалтай, 16 тасагт хүүхэд хүлээн авах боломжтой боловч 6 тасаг ашиглагдах боломжгүй болсноор 5 сумын 38 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд тус хорооноос Төв аймгийн ирээдүй хойч болсон хүүхэд багачуудаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөл боломжоор хангах, хүүхдийн эрхийг гэр бүл, нийгэм, бүх шатны сургалтын байгууллагын хүрээнд хамгаалагдах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөл боломж алдагдсан тус дотуур байрт яаралтай засварын ажил эхлүүлэх шаардлагатай талаар орон нутгийн төсөвт суулгахад анхаарч ажиллахаа илэрхийллээ. Ажлын хэсгийг ИТХ-ын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны дарга А.Эрдэнэбат ахалж, хорооны гишүүд Т.Мөнхсүлд, О.Мягмарсүрэн, Э.Наранбаатар, Ажлын алба, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Э.Пүрэвжаргал, Барилгын хяналтын улсын байцаагч Батхуяг нар ажиллалаа.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАЙГАЛЬ ОРЧИН ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2025-09-12 39
Аймгийн ИТХ-ын 5-р хуралдааныг 9-р сарын 17-ны өдөр хуралдахаар тов тогтоосонтой холбогдуулан өнөөдөр ИТХ-ын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо хуралдлаа. Хорооны хурлаар: -Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл шинээр хүссэн тухай -Мал эмнэлэгийн дархлаажуулалтын үйлчилгээний хөлсний үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн дүгнэлт гарган ажиллаж байна.

СУРАГЧДАД ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ХОР УРШГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2025-09-11 41
Хэлмэгдүүлэлтийн хор уршгийг олон нийтэд танин мэдүүлэх хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын алба, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Төв аймгийн 1-р дунд сургууль болон Төв Политехникийн коллежийн сурагчдад “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ: ДҮГНЭЛТ, СУРГАМЖ” сэдвээр танин мэдэхүйн лекц өглөө. Лекцийг 1-р дунд сургуулийн түүх, нийгмийн ухааны багш С.Сосормаа удирдан явуулав. Арга хэмжээг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Батцэцэг нээж үг хэлэн, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Баасандорж хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2025-08-18 70
2025-2026 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ИТХ-ын “Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо” хуралдан хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангалт, цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. Хорооны хурлаар: 🏫Зуунмод сумын ЕБС-ийн менежментийн асуудал буюу “Хүмүүн” цогцолбор сургуулийн бүтцийг салгаж бүрэн дунд боловсролын сургалттай бие даасан 2 сургууль болох асуудлыг яаралтай шийдвэрлэх 📌Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн менежментийн асуудлыг удирдлагын түвшинд ахин хэлэлцэх 📊ЭЕШ-ын үзүүлэлтээр улсын хэмжээнд сүүлийн байранд орсон шалтгаан нөхцөл байдлын талаар бодит тооцоо судалгаа гаргах, ⏳Аймгийн ИТХ-ын 4-р хуралдаанаар буцаагдсан “Чанартай боловсрол- хөгжлийн Төв” дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг сайжруулан хурлын хуралдаанд дахин өргөн мэдүүлэх 👩‍🏫ЕБС-ийн сургуулийн багш нарыг хичээлийн бус цагаар давтлага өгөх байр, сургалтын танхимаар хангах нөхцөл боломжийг судалж хариу ирүүлэх зэрэг асуудлуудыг Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад үүрэг болгон, аймгийн Засаг даргад санал уламжиллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%