ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 294

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДАЖ 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА.

2022-04-19 371
Сумын ИТХ-ын Нутгийн удирдлага, ёс зүйн хороо 71%-ийн ирцтэй хуралдаж 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа. Хуралдаанаар төрийн байгууллагын ёс зүйн хорооны төлөөлөлтэй уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн нутгийн удирдлагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ төлөвлөлөө. Хуульд заасны дагуу хороод үйл ажиллагаагаа хагас жил тутамд ИТХ-ын хуралдаанд танилцуулах үүрэгтэй юм.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2022-04-19 392
Орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “ЭТТ – JOB FAIR” нээлттэй ажлын байрны өдөрлөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтыг сумын Соёлын төвд зохион байгуулна. Тус өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон түүний охин, хараат, гэрээт, туслан гүйцэтгэгч компаниуд тус тус оролцоно. Иргэд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, сонгон шалгаруулалтад оролцож, хэрэгцээт мэдээллээ авахыг урьж байна.

ХОРООДЫН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2022-04-18 391
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм цахим бодлогын хөгжлийн хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороодын анхдугаар хурал 2022. 04.18-ны өдөр хуралдаж 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2022-04-14 492
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн анхдугаар хурал 2022.04.14-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлын дэгийг хэлэлцэн батлуулах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэн батлуулах тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын хурлын тов хэлэлцэн батлуулах тухай 4. Сумын төрийн байгууллагууд, ЗДТГ-ын бодлогын мэргэжилтэнгүүдийг Хурлын хороодод хуваарилах тухай

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан

2022-03-21 474
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ТАВДУГААР ХУРАЛДААН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДӨР 96 ХУВИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДАЖ ДАРААХ 14 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод байгуулж, тэдгээрийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын даргыг батлах тухай 5. Сумын иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай 6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тоог шинэчлэн батлах, төлөөлөгчдийн үйл ажиллагаа тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг батлах тухай 7. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн батлах тухай 8. Орон нутгийн өмчийн тухай 9. “Тэгш дүүрэн тохижилт” ОНӨААТҮГ-ын 2022 оны Бизнес төлөвлөгөө батлах тухай 10. Ажлын хэсэг байгуулах тухай /сумын 100 жилийн ойг тохиолдуулан сумын “Нэвтэрхий толь” бүтээх/ 11. Сумын Хаягийн нэрийг шинэчлэн батлах тухай 12. Сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 13. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5/10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай /газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээ/ 14. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 50, 52 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай

УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-10 436
Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран "Нүүрс тээвэрлэлт, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон нутгийн тулгамдсан асуудал" уулзалт хэлэлцүүлгийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагууд оролцож төслийн талаар болон хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын талаар малчид иргэдэд мэдээлэл өгч иргэдийн асуултанд хариулт өгч санал хүсэлтийг нь сонсож ажиллаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-02-23 403
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн болон хурлын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзалт хийлээ. Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар оролцож, хурлын төлөөлөгч нарт төмөр замын одоо баригдаж байгаа болон 2022 онд дуусах төсөл, хилийн боомтуудыг авто замаар холбохоор хэрэгжих төслүүдийг танилцууллаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчид Цогтцэций–Чойрын чиглэлийн авто зам, Төмөр зам,Таван толгой түлш компанийн нүүрс тээвэрлэлтийн нөхцөлийн талаар яамны удирдлагуудаас тодруулга авлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас сумын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нүүрс тээвэрлэлтээс хамааралтай үүссэн хөрсний бохирдол, авто замын гэмтэл зэрэг тулгамдсан асуудлын талаар саналаа уламжиллаа.

Сумын "Оны Тэргүүн", "Аварга тариаланч", иргэдийн Төлөөлөгчдийн "Хурлын Хүндэт" өргөмжлөл шагналыг тус тус гардууллаа.

2022-02-01 487
2021 онд Цогтцэций сумандаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан салбар салбарын ажилтан албан хаагч, иргэд, байгууллагаа шалгаруулан "Буян үйлдэгч хэмээх усан бар жил"-ийн сар шинийн босгон дээр шагналаа гардуулан өглөө. Сумын Оны тэргүүнээр 1. "Оны тэргүүний байгууллага" - Ш.Гантуяа эрхлэгчтэй 7-р цэцэрлэгийн хамт олон 2. "Оны тэргүүний ажилтан" - Б.Энхтүвшин (Эрүүл мэндийн төвийн жолооч) 3. "Оны тэргүүний малчин" - Г.Отгонзаяа (Цагаан-Овоо багийн малчин) 4. "Оны тэргүүний сурагч" - Б.Нарангарав (2-р сургуулийн сурагч) 5. "Оны тэргүүний гэр бүл" - Б.Билгүүн, Э.Тамжидмолом (Сийрст багийн иргэн) Сумын аварга тариаланчаар - С.Баттогтох, У.Баясгалан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл"-өөр - Л.Мишигдорж, М.Тулгасүрэн, Н.Батцэцэг, С.Ариунтуяа, А.Алтанцоож нар тус тус шагнагдаж шагналыг ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн, Засаг дарга Г. Бацмаа нар гардуулан өглөө.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 20 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-12-30 413
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 20 дугаар хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/8 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тайлан мэдээлэл сонсох 2. "Дархан бэр" энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам батлах тухай 3. Сумын ИТХ-ын шагналын төрөл, түүнийг олгох журмыг шинэчлэн батлах тухай 4. Сумын Засаг даргын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 5. "Ээлтэй-Эргэх холбоотой-Энэрэнгүй хөгжил" хөтөлбөр батлах тухай 6. "Эрчимжсэн-Эко-Элбэг хангалуун эзэн" хөтөлбөр батлах тухай 7. "Эрүүл-Эерэг-Энх тунх иргэн" хөтөлбөр батлах тухай 8. "Сэтгэлтэй-Сахилгатай-Сайшаалтай төрийн алба" хөтөлбөр батлах тухай 9. "Эрдэмтэн-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөр батлах тухай 10. Хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай

Брагри ёнзин халх Дамцигдорж хувилгааны IV дүрийн Данзанжамьянлодой гэгээнтэн төрсөн нутагтаа мориллоо.

2021-12-27 438
Цастын мэргэдийн орон болоод Их Монголын орноо Брагри Ёнзин Халх Дамцигдорж хэмээн алдаршсан Монголын V болон VI Богд Жэвзүндамба хутагтуудын ёнзин багш, түүнчлэн бусад олон дээдэс мэргэдүүдийн номын багш бөгөөд судар, тарнийн гуу санг баригч их сартваахын IV дүрийн хувилгаан Дэнзинжамьянлодой гэгээн бээр Дээрхийн гэгээн XIV Далай багшийн тааллын зарлигаар 2011 онд манай сумаас тодорсон билээ. Үүнээс хойш БНЭУ-д залран Сэра Жэ дацан их сургуульд Буддын гүн ухааны эш, онолын номд өдгөөг хүртэл тасралтгүй амжилттай суралцаж байгаа билээ. Гэгээнтэн маань одоогоор эх орондоо морилон саатаад байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн нутаг болох Цогтцэций сумандаа морилон ирж сумын удирдлагууд болон сүсэгтэн олон хүндэтгэн угтан авлаа.

ИРГЭДИЙН ГОМДЛЫН ДАГУУ БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА

2021-12-20 417
ИТХ-аас 2021.12.07-ны өдрийн 4/7 тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Гашуун сухайт чиглэлийн 2 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг иргэдээс ирсэн гомдлын дагуу “Шанх майнинг”ХХК болон түрээслэгч иргэдтэй уулзалт хурал зохион байгууллаа. Ажлын хэсэг үүссэн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн 20-р хуралдаан танилцуулах юм.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-12-07 402
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2021 оны 12-р сарын 7-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дараах зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тайлан сонсох тухай Хоёр. Сумын хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт батлах тухай Гурав. Сумын 2022 оны төсөв батлах тухай Дөрөв. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай Тав. Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай Зургаа. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Хэлэлцэх асуудлуудаа амжилттай хэлэлцэн дууслаа.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ

2021-11-29 473
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол улсын иргэний андгай өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолд ерөнхий боловсролын 1, 2-р сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож Андгай өргөн иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэн авч явах эрхэм дүү нартаа амжилт хүсэж, баяр хүргэе.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-21 377
Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 6 шатарчин өрсөлдөж Эрэгтэй 1-р байр Б.Мягмарсүрэн 2-р байр Б.Сумьяа 3-р байр Б.Батбаатар Эмэгтэй 1-р байр Б.Мичидмаа 2- р байр Н.Энхболор 3-р байр Б.Цогзолмаа нар тус тус байр эзэллээ.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2021-09-10 393
Цогтцэций сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан 2021 оны 09-р сарын 10-ны өдөр хуралдаж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын Засаг даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай 2. Ковид-19 цар тахлын болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох 3. ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын тайлан сонсох 4. Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 5. Сумын ИТХ-ын 2020 оны "2021 оны төсөв батлах тухай" 2/9 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 6. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай 7. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 8. 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай

ТӨМӨР ЗАМЫН МСҮТ НЭЭЛТ БОЛЛОО

2021-09-06 471
Шинэ төмөр зам төслийн хүрээнд байгуулагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төмөр замын МСҮТ нээлтээ хийлээ. Тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд орон нутгийг төлөөлөж Цогтцэций сумын иргэдийн хурлын дарга Ц.Доржсүрэн, ажил олгогч байгууллагуудыг төлөөлж Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Зүүнбаян төмөр зам ХХК-ийн дэд захирал Т.Сайнжаргал, Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер О.Амарсанаа нарын албаны хүмүүс оролцлоо. Тус МСҮТ нь Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК-иудтай хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд МСҮТ-д эдгээр байгууллагуудын нэрэмжит тэнхимийг байгууллаа. МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жилд өртөөний жижүүр, төмөр замын замчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч зэрэг зургаан ангид 240 гаруй суралцагчийг элсүүлээд байна.

АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ

2021-08-26 380
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан "Таван толгой-Манлай-Ханги, Тавантолгой-Говьсүмбэр чиглэлийн нүүрс тээврийн замын асуудлыг судалж санал боловсруулах" аймаг, сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Цог-Өрнөх төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгтэй сумын удирдлагууд болон хурлын Төлөөлөгчидтэй уулзалт хийж санал солилцож байна.

ЭХИЙН АЛДАР ОДОН ГАРДУУЛЛАА

2021-06-01 444
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхийн алдар 2-р одон гардуулах ёслол боллоо. Цогтцэций сумын хэмжээнд эхийн 2-р одонгоор 41 ээж энэхүү алдар хүндтэй шагналыг авч аймгийн Засаг дарга Р.Сэддорж шагналыг гардуулж өглөө. Ээжүүддээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2021-05-10 390
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж буй "Сумын иргэдийн хурлын Төлөөлөгчдийн суурь сургалт" -нд хурлын Төлөөлөгчид цахимаар хамрагдаж байна.

НЭГ-ӨРХ НЭГ-ШИНЖИЛГЭЭ

2021-04-29 389
Ковид-19 цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу 2021.04.29 -ны 10 цагаас эхлэн “НЭГ ӨРХ, НЭГ ШИНЖИЛГЭЭ” сумын хэмжээнд явагдаж эхлэнэ. ✅Өрх бүр өөрсдийн шинжилгээ өгөх төлөөллийг сонгох. ✅Тухайн байр болон гудамжийг чанга яригчаар зарлан дуудах үед иргэн ганцаар гарч ирэх /хүүхэд дагуулан гарч ирэхгүй байхыг хатуу анхаарах, хүн хоорондын зайг ягштал баримтлах/. ✅Айлууд өрхүүд нохойгоо уях. ✅Хөтчийн тавьсан шаардлагыг сахин биелүүлэх. ЭРСДЭЛГҮЙ ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%