ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 119

Сургалт эхлэв.

2021-10-13 462
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, "Эрүүл ирээдүй" дэд хөтөлбөрийн хүрээнд архины хамаарал бүхий иргэдэд зориулсан сургалтыг АЗДТГ, Цагдаагийн газар, сумын ИТХ, ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Төлөөлөгчдийн идэвх зүтгэл, санаачилга биелэлээ оллоо.

2021-10-06 447
Аймаг, сумын хэмжээнд ковид-19 цар тахлын нөхцөл байдал өндөр, өвчлөл буурахгүй байгаа энэ хүнд цаг үед Булган сумын ИТХ-ын төлөөлөгч З.Батбагана, Д.Баярмагнай, А.Ганболд, Ш.Дуламсүрэн, Л.Ганзориг, З.Золбоохүү, Х.Баясгалан, Г.Батхуяг, Б.Солонго, Д.Баасансүрэн, Д.Бямбажаргал, Ч.Ганбаатар нарын идэвх санаачлагаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Эмийн цэцэглэн”, Цоожэд” ӨЭМТ-дэд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болох амьсгалын аппаратыг УИХ-ын гишүүн асан, Булган аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очирын дэмжлэгээр гардуулан өглөө. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Ажлын явцтай танилцав

2021-10-06 446
ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй явган замын ажлын явцтай танилцаж, холбогдох хууль, дүрэм, технологийн дагуу гүйцэтгэхийг гүйцэтгэгч Өвөлжөөн булаг ХХК-ийн захирал Өлзийбаярт үүрэг болгов.

Мэндчилгээ

2021-10-01 452

Хүндэтгэл үзүүлэв

2021-09-10 575
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр арга хэмжээний хүрээнд Хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтсийн дарга, хурандаа Х.Золзаяа, Булган сумын ИТХ-ын дарга Б.Ганзориг, Засаг дарга П.Нөхөрлөлбаяр болон холбогдох албаны хүмүүс, Хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөл оролцов.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан болов.

2021-08-11 482
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Хуралдаанаар "Булган сумын 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай", "Булган сумын газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай" асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн хуулийн мэдлэгт

2021-07-07 494
Нутгийн өөрийн удирдлага

Иргэдийн хуулийн мэдлэгт

2021-07-07 534
Чиг үүрэг

УРИАЛГА

2021-07-01 438
Булган сум Ардын хувьсгалын 100 жил, Булган сум үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа.

Тэргүүлэгчдийн хурал болов

2021-06-17 368
Цаг үеинй нөхцөл байдалтай уялдуулан Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны товыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10,0 цагт Булган сумын ЗДТГ-ын хурлын зааланд хуралдуулахаар тогтов.

Эхийн алдар одонг гардууллаа

2021-06-01 336
Булган сумын эхчүүд "Эхийн алдар" I, II одонгоор мялаалаа

Тэргүүлэгчдийн хурал болов.

2021-04-30 463
Сумын төсвийн 2020 оны гүйцэтгэлийг хэлэлцэж, хуралдаанд шилжүүлэх тухай, Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны 1 дүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн тухай, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тухай /2020 оны жилийн эцсийн байдлаар/, Төрийн шагналд уламжлах тухай, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ковидтой холбоотойгоор өгч буй хандив тусламжийн орлого, зарлага зэрэг асуудлыг хэлэлцэв.

Төлөөлөгчдөд зориулсан сургалт болов

2021-04-27 404
Монгол улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь сэдэвт төслийн сургалтад сумын иргэдийн хурлын төлөөлөгчид хамрагдав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%