ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 40

Завхан аймгийн Улсын тэргүүний Тэс сумын сайн туршлага

2023-04-10 333
Завхан аймгийн Улсын тэргүүний Тэс сумын аймгийн сайн малчид залуу малчдаа малжуулан тэдэнд мал маллах арга туршлагаасаа зааж сургаж залгамж халаагаа бэлдэж байна

Завхан аймгийн Улсын тэргүүний Тэс сумын 2022 оны шилдгүүд шалгарлаа

2023-02-07 274
Завхан аймгийн Улсын Тэргүүний Тэс сумын Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар 2022 оны шилдгүүдээ тодорууллаа

Тэс сум Улсын Тэргүүний суманд нэр дэвшиж тохижилт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

2022-06-29 283
Баруун бүсийн зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Завхан аймгийн Тэс сум Улсын Тэргүүний сумаас баруун бүсээс шалгарч тохижилт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2 дугаар хурал хуралдаж байна

2022-06-29 200
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэж ИТХ-ын хуралдаан улирал тутам хуралдуулах хуулийн заалтыг хэрэгжүүлж Тэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хуралдаж ИТХ-ын дэргэдэх зөвлөл байгуулаж ажиллаа.

ИТХ-ын дэргэдэх Тохижилт бүтээн байгууллатын хороо хуралдлаа

2022-05-19 291
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Тохижилт бүтээн байгуулалтын хороо хуралдаж хорооны гишүүд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж ХАШААНДАА МОД тарихыг албан байгууллага аж ахуй нэгж иргэддээ нэгдэхийг уриалж байна

18 сая төгрөгний үнэ бүхий Цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарадыг Тэс сумын Эрүүл мэндийн төвд гардуулан өглөө

2021-10-13 462
Аймгийн Засаг даргын шийдвэрээр Эрүүл мэндийн төвд 18 сая төгрөгний үнэ бүхий Цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарадыг Тэс сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Д.Анхтэс хүлээлгэн өглөө

ТЭМ БУМ МОД ТАРЪЯ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ТЭС СУМАНД ХАШААНДАА МОД ТАРЪЯ УРИАЛГЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-10-12 383
УРИАЛГА. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17. 2. 1, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31. 2 дахь заалт, МУ-ын Eрөнхийлөгчийн ТЭРБУМ мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих өдөр 10 дугаар сарын 17 ны өдрийн бямба гарагт ӨРХ БҮР ХАШААНДАА МОД ТАРЬЯ уриан дор НОГООН БАЙГАЛИА ДЭЭДЛЭГЧ ЦОГЛОГ НАЙЗУУД 50+ НҮТББ хамтарч зохион байгуулахаар боллоо. Увс аймгийн мод үржүүлгийн газраас 5-6 настай, 2, 5-3, 5 мeтрийн өндөртэй Хайлаас, Шар хуайс, Улиас, Бургас зэрэг модны суулгацыг ширхэгийг нь 2500 төгрөгөөр захиалан татан авч тарина. Иймд айл өрх , албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг захиалга өгөн мод тарихыг уриалж байна.

ИТХ-ын Төлөөлөгчид ажиллалаа

2021-10-11 420
Сумын нэгдсэн хогийн цэгийг дарж булах ажилд Сумын Засаг даргаас баталсан хуваарийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗДТГ, Зүр багийн 1 дүгээр хэсгийн иргэд ажиллаа. Иргэд та бүхэн байгууллагатай хамтран дараах хуваарийн дагуу хогийн нэгдсэн цэгийн дарж булах ажилд идэвхитэй оролцохыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас уриалж байна.Сумын нэгдсэн хогийн цэгийг дарж булах ажилд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид нэг өдөр идэвхитэй ажиллалаа

Тэс сумын Хогийн нэгдсэн цэгийг дарж булах ажил сумын Засаг даргаас батласан хуваарийн дагуу эхэллээ.

2021-08-05 1565
Сумын нэгдсэн хогийн цэгийг дарж булах ажилд Сумын Засаг даргаас баталсан хуваарийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗДТГ, Зүр багийн 1 дүгээр хэсгийн иргэд ажиллаа. Иргэд албан байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллах бөгөөд иргэд, байгууллагууд идэвхтэй ажиллахыг Тэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас уриалж байна

Сумын төвд 380 км цемтен бетон зам тавих ажил эхэллээ.

2021-06-07 377
Сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд сэтгэл гарган намрын их ажлынхаа заваар хүрэлцэн ирж замын ажилд оролцсон эрхэм Төлөөлөгч нартаа баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье. ТЭНГЭРЛЭГ ХИЙЦ ХХК-ны захирал Ч. Юра, Монгол Улсын авто замын зөвлөх инжeнeр Н. Ёндон Опeраторчин Ю. Балжинням, Мeханикч Т. Ганхуяг нараар удирдуулан 2021 оны 08 дугаар сарын 19 ны өдрөөс 09 дүгээр сарын 12 ны өдрийг хүртэл 25 хоног бороо, шороо, нар, салхи, гэрэл цахилгаангүй гээд саад бэрхшээлийг үл харгалцан нутгийн иргэдийн оролцоотой 300 м бeтон хучилттай авто замыг Завхан аймгийн 24 сумаас АНХЛАН барьж байгуулан түүх бүтээлээ. хамтран ажилласан Хүүхдийн цэцэрлэг, EБС, ЭМТ, Соёлын төв, ГТУА-57 дугаар анги, ХЦ-0277 дугаар анги, дулаан халаалтын ЭЛ СИ БИ ХХК хамт олон, Дооно, Нисэг, Баян-уул багийн малчид, Зүр багийн хэсэг хүмүүс болон дээрх өдрүүдэд хоол, цай, ус ундаа, орон байраар хангасан бүх хүмүүсдээ баярлалаа. Анхнаас нь дэмжиж бусад байгууллага, иргэдээ хошуучилж ажилласан Засаг даргын Тамгын газрын хамт олонд МАШ ИХ БАЯРЛАЛАА. АЛТАН ШАР ЗАМ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ.

УРИАЛГА

2021-05-07 1520
Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлиг, Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.2.2 дахь заалтын дагуу бүх нийтээр Мод тарих үндэсний өдрийг “Өрх бүр хашаандаа мод тарья” уриан дор зохион байгуулна. Хаврын мод тарих өдөр 5-р сарын 15-ны өдрийн бямба гаригт болно.

Сүмийн туурь

2021-05-07 1782
Сүмийн туурь /16-17 зуун/ Сумын төвөөс баруун хойд хэсэгт 15 км -т Дооно багийн нутагт Тэс голын аралд дээр "Сүмийн толгой" хэмээх XVII зууны хот сууринд холбогдох нэгэн туурь бий. Энэхүү дурсгал нь Монголын дундад зууны үеийн барилга байгууламжийн томоохон төлөөлөл бөгөөд 2018 оноос эхлэн энэхүү дурсгалыг шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгээс судлан шинжилж судлагаа шинжилгээ хийж байна. Сүмийн туурийг 2011 онд сумын засаг даргын захирамжаар орон нутгийн хамгаалалтанд авсан. Энэхүү барилгын чулууг өрсөн байдал нь Хар бухын балгас, Хөгнө Тарнын Өвгөн хийд, Сарьдагийн хийдийн барилгын өрлөгийн адил байна. Тус туурь өдгөө 6 байгууламжаас бүрдэж байна. Эргэн тойронд хараа булаасан байгалын сайхан цогцолсон энэ дурсгалыг Тэс нутгийн ард иргэд болон ирсэн зочин гийчин та бүхэн заавал очиж үзэх дурсгалт газруудын нэг билээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 2021 оны төлөвлөгөө баталлаа.

2021-04-23 1217
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 73%-ийн ирцтэй хуралдаж онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаж ажиллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%