ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 67

Төв аймгийн Эрдэнэсант сум анхдугаар хуралдаанаа хийлээ.

2024-10-22 144
Төв аймгийн Эрдэнэсант сум анхдугаар хуралдаанаа хийлээ.

2024 онд Малын тоо толгойн албан татвараас чөлөөллүүлэх тухай шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүллээ.

2024-04-03 151
2024 онд Малын тоо толгойн албан татвараас чөлөөллүүлэх тухай шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүллээ.

Төв аймгийн Эрдэнэсант сумаас “Дэлхийн усны” өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2024-03-25 124
Төв аймгийн Эрдэнэсант сумаас “Дэлхийн усны” өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

"Хуулиа дээдлэе" уралдаант тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2023-10-31 235
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хуулиа дээдлэе" уралдаант тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. * 1-р байранд Б.Ариунтуяа багштай 11а анги * 2-р байранд Ж.Хандармаа багштай 9б анги * 3-р байранд Д.Баярцэцэг багштай 10а анги тус тус шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлье. ИТХ, ГХУСАЗЗ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр хуралдаан хуралдав

2023-09-26 243
ИТХ-ын 19-р хуралдаан 2023.09.26-ны өдөр хуралдаж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2024 онд олгох газрын байршил хэмжээг баталлаа.

Худалдаа үйлчилгээний цэг салбаруудад хяналт шалгалт зохион байгууллаа.

2023-09-25 310
Худалдаа үйлчилгээний цэг салбаруудад аймгийн хууль эрхзүйн хэлтэсийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах улсын байцаагчтай хамтран хяналт шалгалт зохион байгууллаа. Суманд үйл ажиллагаа явуулдаг 16 цэг салбарт ажиллаж хадгалалтын горим алдагдсан болон хугацаа дууссан нийт 407 ширхэг бараа бүтээгдэхүүнийг хураан авч Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүлээлгэн өгч устгалд орууллаа.

Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдсэн иргэдийн хань ижил, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

2023-09-11 274
Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдсэн иргэдийн хань ижил, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

Сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмаа амжилттай зохион байгууллаа. ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын хуралдааны дарга, зөвлөлийн гишүүдийг хүлээн авч сумын 100 жилийн ойн хүндэт медаль, гарын бэлгийг гардуулав.

2023-08-11 265
Сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмаа амжилттай зохион байгууллаа. ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын хуралдааны дарга, зөвлөлийн гишүүдийг хүлээн авч сумын 100 жилийн ойн хүндэт медаль, гарын бэлгийг гардуулав.

#АНЗААР аян эхэллээ.

2023-05-19 240
Төв аймагт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх #АНЗААР аяныг эхлүүллээ. Мөн сум уг аянд нэгдэж ЕБС-ийн эцэг эхчүүд болон холбогдох албан тушаалтангууд сургалтанд хамрагдлаа.

Худалдаа үйлчилгээний цэг салбаруудад аймгийн Засаг даргын захирамжийг таницууллаа.

2023-05-11 246
Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай захирамжийг худалдаа үйлчилгээний нийт 19 цэг салбарт танилцуулж мэдээллийн самбарт байршууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

2023-05-05 243
Эрдэнэсант сумын Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Сумын ГХУСАЗЗ хуралдаж 2023 оны төлөвлөгөөгөө баталлаа.

2023-04-12 232
Сумын ГХУСАЗЗ хуралдаж 2023 оны төлөвлөгөөгөө баталлаа.

Сумын ИТХ-ын хуралдаан 2023.02.13-ны өдөр хуралдана.

2023-02-09 345
Сумын ИТХ-ын хуралдаан 2023.02.13-ны өдөр хуралдана.

ИТХ-ын 12 дугаар хуралдаан 2022.12.19-ны өдөр хуралдана.

2022-11-29 382
Сумын ИТХ-ын 12 дугаар хуралдаан 2022.12.19-ны өдрийн 09:00 цагт "Иргэний танхим"-д хуралдах тул иргэд та бүхэн хуралдаанд сууж, хуралдааны үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл сонсоход нээлттэй тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сумын аварга шалгаруулах "Шатрын тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

2022-11-28 403
Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. ➡ Эрэгтэй төрөлд- Д.Бямбасүрэн 1-р байр, Б.Дарханбаатар 2-р байр, О.Анхныбаяр 3-р байр ➡Эмэгтэй төрөлд- А.Доржпагма 1-р байр, Д.Оюундалай 2-р байр, И.Долгоржав 3-р байранд тус тус шалгарч, тэргүүн байранд шалгарсан шатар сонирхогчид аймгийн тэмцээнд оролцох батламжаа гардан авлаа.

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ.

2022-11-20 786
Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоож, үнийн тарифыг шинэчлэн батлах тухай сумын ИТХ-ын шийдвэр МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5990 дугаарт бүртгэгдлээ.

Сурагчдын 8-р зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

2022-11-19 390
Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе. 8-р чуулганыг "ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ" уриан дор 4-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж явууллаа. Сурагчид "Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ?" сэдвээр илтгэл тавьж сурагчдыг 5-н өртөөнд хувааж үе тэнгийн дээрэлхэлтийн тухай ярилцаж тэдний дуу хоолойг сонсон Уриалгаа гаргаж цаашид мөрдөж ажиллахаар боллоо. ХӨУБ-н тэргүүлэх сурагчид Үе тэнгийн дээрэлхэлтийг харуулсан жүжигчилсэн тоглолтоо цахим хэлбэрээр бэлтгэн сурагчдад бичлэгийг үзүүлэн цаашид юун дээр анхаарах вэ?, Мөн өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг сурагчдадаа уриаллаа. Зөвлөгөөний үеэр сумын ИТХ, ГХУСАЗЗөвлөлөөс хамтран ажиллаа.

Багийн иргэдийн Нийтийн Хурлууд хуралдаж дууслаа.

2022-11-19 333
Таван багийн иргэдийн Нийтийн Хурлууд хуралдаж дууслаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1. Багийн Засаг даргын ажлын тайлан 2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар 3. Отор нүүдэл оруулахгүй байх талаар 4. Хог хаягдалыг цэвэрлэх, зориулалтын бус газар хогоо хаяхгүй байх, хураамж төвлөрүүлэх тухай 5. Улс, аймгийн аварга, Ж.Самбуугийн нэрэмжит залуу аварга малчинд нэр дэвшүүлж уламжлах тухай 6. Бусад

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

2022-09-27 501
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний түүхт 30 жилийн ойг 2022 оны 09-р сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид мод тарьлаа.

2022-05-17 337
Сумын ИТХ-ын Төлөөлөгчид "Зөв мод-Зөв арчилгаа" уриан дор Ногоон дуу хоолой аяны хүрээнд мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төгөл байгуулах ажлыг зохион байгуулж, төлөөлөгч бүр нэг мод тарьлаа. Нийт 25 ширхэг модыг тарив.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%