ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 106

Төв аймгийн цагдаагийн газраас цагдаагийн хошууч Ч.Баяртогтох Хүүхдийн эрх, хамгаалал, гэмт хэрэг, зөрчлийн товч ойлголт, урьдчилан сэргийлэх тухай Баян сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 7,8,9 дүгээр ангийн сурагчид сургалт зохион байгууллаа

2023-11-02 467
Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, хариуцлага, хүүхэд гэмт хэрэг үйлдэж, хохирч буй шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүүхдийн эрүүл мэнд, сэтгэцэд учирдаг хор уршиг, цахим донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл өгсөн.

ЗАРЛАЛ ХҮРГЭХ НЬ

2023-10-30 532
Төв аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Хулгай, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгуулах тул иргэд, хөдөлмөрчид, малчид та бүхэн өргөнөөр оролцоно уу. 2023 оны 11-р сарын 01-ний өдөр Соёлын төвд 11:00 цагт болно.

МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2023-10-30 654
ЭРДЭНЭТ МАЛ СҮРГЭЭ ЭЗЭНГҮЙ БҮҮ ОРХИ !!!

Баян сумын итх, ажлын албанаас 2023 оны 10-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

2023-10-27 408
Баян сумын итх, ажлын албанаас 2023 оны 10-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

Баян сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа

2023-10-25 258
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хуралдаж дэд зөвлөлүүдийн ажлыг эрчимжүүлэх Иргэд, Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн.

Баян сумын 3 багийн "Тайлант өдөрлөг"

2023-10-23 467
Баян сумын 3 багийн "Тайлант өдөрлөг" Тус өдөрлөгийн үеэр иргэдэд цаг үеийн ажлаар мэдээлэл өгч, байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Суманд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд гардаг нийтлэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж хяналт шалгалт хийсэн

2023-10-19 311
2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Улсын байцаагч Д.Сэдэд , ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Урангоо, Хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Урангоо Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн А.Бадмаа нар хамтран Суманд худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд гардаг нийтлэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж хяналт шалгалт хийсэн

Монгол Улсын Их сургуулиас зохион байгуулж буй “Манлайлал-Шилжилтийн үеийн чадавхын хөгжил” эрдэм шинжилгээний олон улсын цуврал Xll дахь хурал

2023-10-18 305
Монгол Улсын Их сургуулиас зохион байгуулж буй “Манлайлал-Шилжилтийн үеийн чадавхын хөгжил” эрдэм шинжилгээний олон улсын цуврал Xll дахь Төрийн бодлого сэдэвт олон улсын Хуралд Баян сумаас ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн оролцсон.

Багийн иргэдийн нийтийн хурал боллоо

2023-10-12 303
Багийн иргэдийн нийтийн хурлаар Багийн Засаг даргын үйл ажиллагааны тайланд, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулж багийн иргэдийн дунд волейболын тэмцээн зохион байгуулсан.

Цавчир багийн иргэдийн нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 12-нд болно.

2023-10-10 476
БИНХ-аар хэлэлцэх асуудал: 1. Багийн Засаг даргын үйл ажиллагааны явцын тайланд үнэлэлт дүгнэлт өгөх 2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар 3. Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамын төсөл танилцуулах 4. Бусад

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагмаар ахлуулсан ажлын хэсэг ИТХ-ын дотоод үйл ажиллагаатай танилцаж зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилсан.

2023-10-04 260
2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагмаар ахлуулсан ажлын хэсэг ИТХ-ын дотоод үйл ажиллагаатай танилцаж зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилсан.

Төв аймгийн Баян сумын ИТХ, ажлын албанаас 2023 оны 9-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

2023-09-29 340
Төв аймгийн Баян сумын ИТХ, ажлын албанаас 2023 оны 9-р сарын хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ

"Монголчууд бүү мартагтун" сэдэвт гар зургийн уралдааны шагналыг гардууллаа

2023-09-11 461
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, залуус хойч үедээ түүхийн үнэнийг сануулж, учир шалтгаан хор уршиг, үр дагаврыг ойлгуулах зорилготой Баян сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд “Монголчууд бүү мартагтун” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулж 1 дүгээр байр 7а ангийн сурагч Г.Маралжингоо, 2 дугаар байр 7а ангийн сурагч П.Золбоо, 3 дугаар байр 6а ангийн сурагч Г.Билгүүнбаяр нар тус тус шалгарлаа. Оролцсон сурагчдадаа сурлаг хөдөлмөрийн амжилт хүсье

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2023-09-11 363
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын хамт олон, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд Бамбар хийдэд 108 зул өргөлөө.

Хэлмэгдэгчдийн ар гэрт хүндэтгэл үзүүллээ

2023-09-11 228
Зөвлөл холбоот улсад Элчингийн нарийн бичгийн дарга, Магсаржавын цэрэг, Дотоод хэргийн яаманд цэргийн комиссоор, Улиастайг чөлөөлсөн дайн, Толбо нуурын дайн зэрэгт оролцож явсан гавьяатай Тунсагийн Гомбо нь 1930.01.03 ний өдөр хэлмэгдсэн. Авга дүү С.Дэлгэр гуайд ИТХ-ын ажлын алба хүндэтгэл үзүүллээ.

Монголд өрнөсөн улстөрийн хэлмэгдүүлэлт Дүгнэлт, сургамж сэдвээр сургалт зохион байгууллаа

2023-09-08 466
Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн нийт 21 суралцагчдад "Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт Дүгнэлт, сургамж" сэдвээр сургалт, уулзалт ярилцлага зохион байгууллаа

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

2023-09-07 410
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН Гар зургийн сэдэв: Монголчууд бүү мартагтун Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид Бүтээл хүлээн авах хугацаа: 2023 оны 09-р сарын 11-ны 14:00 цаг хүртэл хүлээн авна. Зохион байгуулагч: Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Улс төрийн хилс хэрэгт хэлмэг дэгчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2023-09-07 336
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэлт дахин давтахгүй байхыг сануулах, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор тэдний дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдрийг 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлэн

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-09-07 256
Зохион байгуулагч: Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Сэдэв: Монголчууд бүү мартагтун Материал хүлээн авах хугацаа: Сумын ИТХ-ын ажлын албанд 2023.09.11-ний өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна.

МЭНДЧИЛГЭЭ

2023-09-01 339

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 97
3 / 3%
3 / 3%
60 / 62%
2 / 2%
29 / 30%