ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ ТАЛБАЙД ХҮҮХДИЙН “ИТГЭЛТЭЙ УТАС” АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2026-09-10

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Монголын цахилгаан холбоо”-той хамтран “Итгэлтэй утас”-ны тоог нэмлээ.
Иргэд болон хүүхэд багачууд шаардлагатай үедээ үнэ төлбөргүй дуудлага хийх боломжтой бүхээгт “Итгэлтэй утас” таксофоныг төв талбайд байршуулж, өнөөдөр үйл ажиллагааг нээлээ.
Бүхээгний үйл ажиллагааг нээж Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Зуунмод сумын ИТХ-ын дарга Ж.Эрдэнэтоль, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Сайнжаргал, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төв аймгийн холбооны газрын захирал Б.Баднаанямбуу болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 148
5 / 3%
3 / 2%
91 / 61%
3 / 2%
46 / 31%