Хуралдаан 100 хувийн ирцтэй явагдаж, 14 асуудал хэлэлцлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай

Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай

Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн тухай асуудлуудыг хэлэлцэн Хурлын хороодод шилжүүлэв.

2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Аймгийн ИТХ-ын 2025 оны 09 дүгээр сарын 17ны өдрийн V хуралдааны “Тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай” 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэн Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд шилжүүлэв.

2026-2030 онд аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлого батлах тухай асуудал Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бодлогын хороонд шилжүүлэв.

“Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга, гишүүдийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэн Хүний эрх, нутгийн удирдлагын хороонд шилжүүллээ.

Мөнгөнморьт сумын улсын Тусгай хэрэгцээнд авахаар санал ирүүлсэн Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханы хүндэтгэлийн цогцолборын 1599 га, Дэлхийн өвийн хөшөө дурсгалын 399.6 га талбайн танилцуулга

“Бөөрөлжүүтийн цахилгаан станц” орчмын газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай

Сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбилцолд санал өгөх тухай

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс тогтоож, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, учирсан хохирол зардлыг нөхөн төлүүлэх журмын тухай

Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааны сүүлийн 3 жилийн тайлан, судалгаа, мэдээлэл, эмийн эргэлтийн сангийн ажиллах журмын танилцуулга мэдээлэл хийгдэж, Зөвлөлийн хурлаас холбогдох үүрэг чиглэл өглөө.
Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Мөнхсүлдийн саналын дагуу

Аймгийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын явцын тухай мэдээлэл

2026-2027 оны өвөлжилт хаваржилтийн бэлтгэл, бэлэн байдлын ажлын явц, ургац хураалтын явц

2026 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээлэл сонсож, хурлын хуралдаанд мэдээлэл сонсгохоор шилжүүллээ.