ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БОРНУУР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЖ, ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-09-01

Монгол улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, сургалтын чанарт ахиц гаргах зорилгоор олон ажил арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13.7 тэрбум, аймгийн хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9.3 тэрбум, олон улсын төсөл хөтөлбөр, нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.
Үүний нэг ажил нь Төв аймгийн Борнуур суманд 320 хүүхдийн багтаамтай сургууль баригдаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг барилга нь улсын төсвийн 5,483,819 төгрөгийн хөрөнгө оруулалтаар, барилгын ажлыг “Өгөөмөр уул” ХХК гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна.
Шинэ сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, сумын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, сурагчид оролцлоо.
Сурлага, урлаг, спортын амжилтаар аймагтаа эхний байруудад эрэмбэлэгддэг 88 жилийн түүхтэй Борнуур сумын ЕБС-д 965 хүүхэд суралцаж, 79 багш ажилтан ажиллаж, ийнхүү шинэ байрандаа нэг ээлжээр хичээллэх боломжтой боллоо.
Төв сайхан нутгийнхаа боловсролын салбарын манлайлагч болсон удирдах албан хаагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ, эрхэм хүндэт эцэг эхчүүд, суралцагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
💐ЭРДЭМ НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЧ, ЭРДМИЙН ӨРГӨӨНИЙ ӨЛЗИЙ ХУТАГ ОРШИХ БОЛТУГАЙ🌼

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 148
5 / 3%
3 / 2%
91 / 61%
3 / 2%
46 / 31%