ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2016-09-04

Говьсүмбэр аймаг дахь уул уурхайн жишиг сургууль политехник коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн нээлт болж өнгөрлөө. Тус нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын Орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Мөнгөнцэцэг нар нийт багш ажилчид оюутан сурагчид болон бяцхан үрсдээ хандан амжилт хүслээ.
Аймгийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 761 хүүхэд сургууль, цэцэрлэг, коллежид шинээр элсэн орсон ба нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 154 бүлгийн 4668 хүүхэд багачууд суралцхаар болсон байна. 
Говьсүмбэр аймаг дахь уул уурхайн жишиг сургууль политехник коллежийн хувьд тус хичээлийн жилд шинээр 16 мэргэжлээр 420 хүүхэд элсүүлэхээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 166 хүүхэд элсүүлж бүртгэл 40 хувьтай явагдаж байгаа ба 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн бүртгэлийг явуулхаар болсон.
Политехник коллеж нь 2016-2017 оны хичээлийн жилд 21 мэргэжлээр 820 хүүхэд суралцуулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид эцэг эхчүүд хүүхэд багачууддаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газрын хамт олон, нийт Говьсүмбэрчүүдийн нэрийн өмнөөс хүргэе

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%