ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Монгол улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаа.

2016-08-29

Малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан Монгол улсын стратегийн гол салбар болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. Аймгийн онцгой комиссын хуралдаан дээр аймгийн Онгцой байдлын газрын дарга Ч.Амгалантуяа, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр, ХХААГазрын дарга Н.Даваахүү, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнход болон бусад албаны хүмүүс Монгол улсын Засгын газраас ХХААХҮ яамны дэд сайд Саулгаар ахлуулсан ажлын хэсэгт мэдээлэл өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо. Уг хуралдаанаар ХХААХҮ яамны дэд сайд Сауле дараах үүрэг даалгавар өглөө.

ҮҮНД: Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх арга хэмжээнд зарцуулсан зардлын тооцоог яаралтай гаргаж 2016 оны 08 сарын 31-ны өдөр болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх.

Хөрш зэргэлдээ аймгуудад малын гоц халдварт “Шүлхий”, “Цэцэг” өвчин гарсан тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар зохион байгуулах.

Хорио цээрийн дэглэм бууруулах шийдвэр гаргатал хяналтыг сулруулахгүй байх.

Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хамтран ажиллах төлөвлөгөөнүүдэд тодотгол хийх, хүч хэрэгслийн тооцоо судалгааг нарийн гаргах.

Ард иргэд, малчдын хариуцлагыг сайжруулах талаар арга хэмжээ авч зохион байгуулах.

Голомтын бүс болон эргүүл, постонд томилогдон ажилласан төрийн албан хаагч иргэдийн эрүүл мэндэд анхаарч ажиллах.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж ажиллах зэрэг үүргүүдийг өглөө.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%